Райн Гослинг: Алтан бөмбөрцөг надад итгэл, найдвар бэлэглэсэн
2017-01-11

Холливуудын нэрт Райн Гослинг сүүлд “La La Land” кинонд тоглосон билээ. Тэрбээр уг бүтээлээр 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмаас “Хөгжимт болон инээдмийн кино төрөл дэх шилдэг эрэгтэй жүжигчин”номнацид ялалт байгуулсан юм. Гослинг өчигдөр “NBS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 



 

-Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Кино урлагт олон жил үнэнчээр зүтгэсний эцэст та гайхалтай шагналын эзэн боллоо?


 
-Тиймээ маш гайхалтай байна. Миний тоглосон бүтээлийг өндрөөр үнэлсэн гайхалтай шүүгчдийн бүрэлдэхүүндээ талархаж буйгаа илэрхийлье. “La La Land” киног бүтээх ажилд оролцсон бүх уран бүтээлчдээ талархлаа илэрхийлмээр байна.


 
-Шагналаа гардан авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?


 
-Үнэнийг их хэлэхэд их сэтгэл хөдөлчихсөн байсан учир тэр үеийн дурсамжаа сайн санахгүй байна. Үнэхээр сэтгэл хөдөлж, алга минь хөлөрч байсаныг санаж байна. /инээв/


 
-Таныг шагналын эзэн болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа жүжигчин Эва Мендес инстаграм хуудастаа таниар бахархаж буй тухай тун гайхалтай зүйлсийг бичсэн байсан. Энэ талаар?
 


-Тиймээ. Чамдаа хязгааргүй, хязгааргүй хайртай.


 
-Алтан бөмбөрцөг наадмаас долоон шагнал хүртсэн уран бүтээлийнхээ талаар?


 
-Бид их хичээсэн. Энэ үр дүнгийн төлөө нойр болон хоолоо умартаж хөдөлмөрлөсөн. Үзэгчдийг байлдан дагуулах бүтээл хийх амаргүй. Гэхдээ би хийж чадсан.


 
-Алтан бөмбөрцөг шагналыг тань охид чинь хэр сонирхож байна даа?


 
-Тэд тун сонирхож байгаа. Тэд миний шагналаар тоглож байгаа. Тэдний сонирхол буурхаар хураах болно. Алтан бөмбөрцөг надад итгэл, найдвар бэлэглэсэн.
 
 
-Та энэхүү уран бүтээлд дуулж, бүжиглэж бас хөгжим тоглосон. Энэ талаар. хөгжилтэй байсан уу?


 
-Тийм ээ маш хөгжилтэй байсан. Зураг авалт дуусаад үргэлжлүүлээд гэртээ очоод гурван охинтойгоо хамт дуулдаг байсан. Зураг авалтын турш дуу, хөгжим намайг хөглөж байсан.


 
-Дуулах, бүжиглэх хэцүү байсан уу?


 
-Тиймээ их хэцүү байсан. Сар орчим бүжгийн сургалтад хамрагдсан. Хөдөлгөөний улмаас их жин хаясан. Гэхдээ миний өөрчлөлт найруулагчид таалагдсан. Миний бага зэргийн өөрчлөлт түүнд таалагдсан.


 
-Дахин дуутай, бүжигтэй кинонд тоглох уу?


 
-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд энэ салбар надад илүү зохиж байгаа.


 
 

-Тантай хамтран ажилласан Эмма Стоуны талаар?


 
-Энэ бүсгүй их чадварлаг бас их үзэсгэлэнтэй. Энэ бол миний бодол. Түүний бүх зүйл надад таалагддаг. Бид сайн хамтрагчид болж ажилласан. Кино минь амжилтад хүрсэн нь энэ бүсгүйтэй шууд холбоотой.


 
-Та хэдхэн сарын өмнө охинтой болсон. Дахин аав болох ямар байв?
 


-Гайхалтай.


 
-Таны бага охин аав, ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан вэ?


 

-Миний бодлоор намайг илүү дуурайсан. Шар өнгийн үстэй.

 

-Таны том охин Эсмирелда хүртэл тантай адилхан. Шар үс, цэнхэр нүд. Ер нь охидууд чинь ээжийнхээ юуг дуурайв?

 

-Эсмирелда ээж шигээ хошин шогийн мэдрэмжтэй. Харин бага охин минь одоогоор сүүгээ хөхөөд л унтаж байна. Тун удахгүй эгч шиг тодрон гарах болно.

 

 

-Та хоёр бүл нэмлээ. Хамтран амьдраад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Яагаад албан ёсоор хуримаа хийдэггүй юм бэ?

 

-Эмэгтэйчүүдийн төөрөлдсөн олон бодлоос болж зарим асуудал гацчихдаг. Энэ асуудал ч гэсэн гацчихсан. Хэзээ хөдлөхийг би сайн мэдэхгүй байна.

 

-Тэгэхээр та гэрлэхийг хүсдэг байх нээ?

 

-Гэр бүлийг юугаар ч орлуулж болохгүй. Зарим хүмүүс яагаад гэр бүлтэй болохоос эмээгээд байгааг сайн ойлгодоггүй. Миний найзуудын дунд ч дээрх шиг бодолтой хүмүүс байдаг. Хүүхэд гэхээр айдаг. Мэдэхгүй юм. Гэхдээ аав болох үнэхээр гайхалтай. Хүүхэд ямар хүнийг эерэгээр өөрчилдөг гэдгийг сүүлийн хэдэн жил сайн ойлгосон.

 

Хоёр охинтой боллоо. Ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгдэж байна уу?

 

-Үгүй би дөнгөж сая гэр бүлийн талаарх өөрийн бодлоо тодорхой илэрхийллээ. Охид минь миний бүх зүйл.

 

-Таныг сайн залуу болоход нөлөөлсөн хүчин зүйл.

 

-Би кино урлаг, хүүхдийн тусламжтай сайн залуу болсон.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин