Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас баржээ
2017-01-11

Өнгөрсөн өдөр замт тээврийн ослын улмаас , 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна.

 

БГД-ийн нутаг Өргөөийн гудамжинд Ford Transit маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироожээ.

 


Мөн БЗД-ийн нцутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан байна.

 

Түүнчлэн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин