Селена шинэхэн дурлалтайгаа учрав
2017-01-12

 

Америкийн уран бүтээлчид болох дуучин Селена Гомез болон Векенд нар болзох болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хос өчигдөр Санта-Моникад байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Тэд зурагчдыг үл тоон үнсэлцжээ.

 

Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Парис хотноо зохион байгуулагдсан “Victory secret’s” дотуур хувцасны шоунд зочноор уригдаж, үзэгчдэд уран бүтээлээсээ сонирхуулсан билээ. Уг арга хэмжээний дараагаас хос болзох болсон гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин