Эми Адамс “Алдарын од”-той боллоо
2017-01-12

 

Холливуудын нэрт жүжигчин Эми Адамс Нью Йорк хотноо байрлах холливуудын гудамжинд өөрийн гэсэн “Алдарын одтой” болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 42 настай жүжигчин эмэгтэй уг ёслолын ажиллагаанд нөхөр Дэррен Ле Галло болон охин Аринатай хамт оролцжээ.

 

Тэрбээр хэвлэлийнхэнд “Үнэхээр талархаж байна. Алдартнуудын гудамжинд өөрийн гэсэн одтой болж буйдаа сэтгэл минь их хөдөлж байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулж өгсөн бүх хүн талархлаа илэрхийлье” гэж хэлсэн байна.

 

Эмид “Алдарын од”-ын батламжийг жүжигчин Жереми Реннер гардуулан өгчээ.  Уран бүтээлчид “Arrival” кинонд хамтран тоглосон билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин