Д.Ганбат: Баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглохгүй
2017-01-12

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхантай өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж,  автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцлоо.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн. Мөн үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас анхаарч, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа салбарын сайд танилцууллаа. Тэрбээр “Автомашинаас ялгарах утааг багасгах, автомашины хяналтын үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Монгол Улсад нийт 284 суудлын вагон ашиглагдаж байгаа бөгөөд жилд 1000 гаруй тонн нүүрс ашиглаж байна. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдээллээ.

 

Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгааг бодлогоор зохицуулах шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан онцолж байв.  

 

Харин үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Мөн өндөр насжилттай автомашинуудад техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмолжуулах аж.

 

Учир нь автомашинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдэлтэй талаар албаныхан хэлж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлэх бодлого барьж, үүрэг өгч ажиллаж байгаа юм.

 

 Түүнчлэн баруун талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлах бус үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих эсвэл тухайн үйлдвэрлэгч оронд нь жолооны хүрдийг шилжүүлэх зэрэг асуудлыг оновчтой хувилбараар шийдэх арга замыг эрэлхийлж байгаа талаараа салбарын сайд онцлов. Тэрээр “Баруун талдаа хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгаа ч эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг бид олно. Эдгээр машиныг зах зээлээс шахаж, хориглож байгаа зүйл огт биш. Үүнийг төр засаг маш сайн ойлгож байгаа. Тиймээс бодлогоор зохицуулах арга хэмжээг авна” гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хорилоо гээд чи муу яахын, хуцаа мал минь?
2017-01-13
Иргэн:
Энэ нэг саад ажил хийх гээд ч байгаа юм шиг, угуй ч юм шиг, байгаа ч юм шиг угуйч юм шиг нэг тийм хун байх... сонин нохор юмаа?!
2017-01-13
jolooch:
HORIGLOOD UZEHGUI YU HULGAICHAA
2017-01-13
Иргэн:
Хорилоо гээд чи муу яахын, хуцаа мал минь?
jolooch:
HORIGLOOD UZEHGUI YU HULGAICHAA
2017-01-13
Зочин:
Бээжингээс Ми овог Энхболд Ганбат нарт хятад машин монголд оруулж байх үүрэг өгсөн
2017-01-13
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-13
Зочин:
BURUU TALDAA RULITEY MASHINYG BAGA BAGAAR KHORIKH KHEREGTEY , DANDAA YADUUGAA DURDAKHAA BOLITSGOOYO ,
2017-01-12
Зочин:
BURUU TALDAA RULITEY MASHINYG BAGA BAGAAR KHORIKH KHEREGTEY , DANDAA YADUUGAA DURDAKHAA BOLITSGOOYO ,
2017-01-12
Зочин:
Ашгүй төр бидэнд зөв талдаа хүрдтэй машин авч өгөх юм байна
2017-01-12
za bitii shaa pizda min:
uls tur geheer hamgiin archaagui hamgiin bohir buun luivar gj tusuulugddug bolloo . za irged ni ch tarhi ni shirgeed hetsuuhen bokj bgaan bn lee . za tgeed tushaal gargalaa gene dee yasan gesen vagon ii nuurs tuleh ni agaar bohirduulsan gen kkkk bitii sha za yu teriig uurchluhud yamar zardal garhuu ain deer ni darga nar shat burt nemseer bodit zardal hed dahin usdug bilee kkk utaan dunduur chono ch yumuu lyuvarchin utaanaar gedeg shine zuir ug gargav daa kkk
2017-01-12