Жое Байданыг “Эрх чөлөөний одон”-гоор шагнав
2017-01-13

 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Дэд ерөнхийлөгч Жое Байданг Вашингтон дахь Цагаан ордондоо хүлээн авч, "Эрх чөлөөний одон"-гоор шагнасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Обама “Тантай хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Дэд ерөнхийлөгч гэх албыг нэр төртэй хаасанд талархаж байна. Та бол шударга, хичээнгүй бас үнэнч” гэж хэлжээ.

 

Дэд ерөнхийлөгч шагналаа гардан авах үедээ уйлсан байна. Тэрбээр “Дэд ерөнхийлөгч гэх хүндтэй бас нэр хүндтэй албыг надад итгэж өгсөн Обама танд талархлаа” гэж хэлжээ.

 

Энэ сарын 20-ны өдрөөр Обама, Байдан нарын бүрэн эрх дуусгавар болж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
miigaa:
Door mash zov bichsen bna
2017-01-13
guest:
Доор сэтгэгдэл бичсэн хүнтэй санал нэг байна,
2017-01-13
зочин:
Бид бүх дэлхийг ижил хүйстний гэр бүлийг хүлээн зөвшөөрдөг болгоно гэж тэнэгтсэн энэ амьтанд ийм том одон өгдөг юм байж дээ. Олон оронд өнгөт хувьсгал хийж Ливи,Ирак,Афганистан,Сири,Украйн улсуудыг сүйрүүлсэн хүнээ шагнадаг нь америк маягийн ёс зүйн илрэл болж байна.Сэжгийн хог шаарнууд.
2017-01-13