Д.Баттөмөр: Бууз, баншны үйлдвэртэй болсон
2017-01-13

“Приусны босс” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ. Тус киноны гол дүрийн жүжигчин, СТА Д.Баттөмөртэй ярилцлаа.

 

 

-Хэдэн жилийн өмнө “Микроны босс”. Одоо харин “Приусны босс” болжээ.

 

-“Микроны босс” киноны хоёрдугаар анги “Приусны босс” киноны зураг авалтыг өнгөрсөн жил, идэр ес тачигнаж байх үед эхэлсэн. “Микроны босс” киног үзээгүй хүн бараг байдаггүй юм билээ. Өнгөрсөн хавар сонгуулийн ажлаар Увс аймагт очиход л малчид, хүүхдүүд “Микроны босс явж байна” гээд л инээлдээд байсан. Нэгдүгээр ангид реппер Gee, Соёлын тэргүүний ажилтан С.Батзориг, О.Долгор болон миний бие тоглож байсан бол хоёрдугаар ангид драмын теартын жүжигчин Ц.Цэрэнболд, СУИС-ийн төгсөх дамжааны оюутан Н.Батмаа нар нэмэгдсэнээр зургаан гол дүртэйгээр киноны үйл явдал өрнөнө. Киноны хоёр дугаар анги нэгдүгээр ангиасаа чанарын хувьд унах тал бий. Тиймээс бид киноныхоо зохиол дээр олон сар ажилласан. Киноны тасалбар хоёр өдрийн өмнө дууссанаас харахад үзэгчд хүлээлттэй байх шиг.

 

-Яагаад "Приус”-ыг онцолсон бэ?

 

-Монголд хаашаа л харна "Приус” машин сүлжилдэж байна. Энэ машинтай холбоотой асар олон онигоо  бий. Тиймээс энэ машины тухай инээдтэй, адал явдалтай кино хийхээр зорьсон юм.

 

-Кинонд тоглохоос гадна зохиолыг нь бичсэн юмдаг уу?

 

-Би “Х-ТҮЦ” продакшинд байхдаа “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Рашаантын 18”, “Цэлмэг тэнгэр” зэрэг 10 гаруй киноны гол дүр бүтээж байсан. Мөн туслах дүрд тоглосон кино нэлээдгүй бий.  Харин энэ продакшнаас өрх тусгаарласнаас хойш киноны продюсер, цэвэрлэгч, зургийн дарга зэрэг өөрөө бүх л ажилд оролцдог болсон. Ингэж ажилласан тав дахь бүтээл “Приусны босс” кино юм.  Сүүлийн үед кино зохиолд нь өөрөө оролцох болсон. Залуу байгаа дээрээ л шаргуу ажиллахгүй бол цаг хугацаа намайг хүлээхгүй шүү дээ.

 

-Таныг тайзны ярианы багшаар ажиллаж байсныг тэр бүр хүн мэддэггүй. Энэ талаар сонирхуулахгүй юу?

 

-2002 онд СУИС-ийн кино драмын ангийг төгсөөд “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажилласан. Дараа нь урлагийн сургуульд тайз ярианы багшаар ажиллаж байлаа. Яахав залуу байхад хийж бүтээх ажил алийг тэр гэхэв /инээв.сур/. Хэсэгхэн хугацаанд багшаа гэж дуудуулж явсан үе бий.

 

-Хошин урлагт бүтээсэн дүрээс тань болдог юм уу. Хүмүүс “Таныг харахаар л инээд хүрээд байдаг” гэж ярих нь бий. Та амьдрал дээр хэр хөгжилтэй хүн бэ?

 

-Мэдээж амьдрал дээрээ тайз, дэлгэцээр гардаг шигээ байдаггүй. Энгийн, даруу бас зөөлөн байхыг хичээдэг. Бодит байдалтай зохицож гэх юм уу даа. Мөн би бараг уурладаггүй. Хүн рүү зандарч ширүүн харьцаж чаддаггүй юм.

 

-Таныг “банш” Батаа гэж хочлох юм аа. Энэ нь танд ямар санагддаг вэ?

 

-“Х-ТҮЦ” продакшны цагаан сарын хөтөлбөрт Г.Нарансолонго бид хоёр банш хийдэг хүний дүрд тоглосон юм. Манай ард түмэн шооч хүмүүс тул түүнээс улбаалан надад өгсөн нэр л дээ. Мөн миний нүд, хацартай холбоотой байх. /инээв.сур/. Одоо ч намайг харсан найман настай балчир гэлтгүй хэлд орж буй хүүхэд ч “Банш Батаа” гээд байна шүү.

 

-“Банш” Батаа баншны үйлдвэртэй болсон гэсэн үү?

 

-Манай найз хамтран банш буузны үйлдвэр ажиллуулах санал тавьсан.  Улмаар өнгөрсөн оны зургадураар сард найзтайгаа хамтран “Нүдэн хүнс” хүнсний үйлдвэр байгуулсан юм. Хүнсний чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрийн ажлыг манай гэр бүлийн хүн хариуцан ажилладаг. Миний мэдэх юм тэнд байдаггүй тул би реклам, зар сурталчилгаа дээр нь тусалдаг гэх үү дээ.

 

-Та рекламанд их тоглодог. Үнэ, ханшыг нь сонирхуулж болох уу?

 

-Зохиолыг нь бодож олохоос эхлээд тухайн компаний бүтээгдэхүүнийг богино хугацаанд олон нийтэд хүргэнэ гэдэг сайхан ажил. Рекламанд хэдээр тоглодгоо хэлэхгүй ээ /инээв.сур/. 2009 онд “Миний хөрш чөтгөр” кинонд бүтээсэн дүрээр “Skytel” компаний нэгжийн зээлийн үйлчилгээний рекламанд “Мөн үү, Тийм үү” гээд л тоглосноос хойш рекламаар бөмбөгдсөн дөө. Уран бүтээлч хүн зөвхөн уран бүтээлээр бус өөр хэлбэрээр үзэгчидтэй өдөр бүр уулзах нь зөв гэж би боддог юм. Богино хугацаанд ч гэсэн дэлгэцээр үзэгчидтэй уулздагтаа би баяртай байдаг.

 

-Таны эхнэр тантай тун адилхан даа. Адилхан болохоор нь анхны харцаар дурласан гэж сонссон?

 

-Тийм ээ. 2009 онд заяаны хань зам дээр гэдэг шиг л анх таараад өөрийгөө харсан мэт болж билээ. Би тэр үед 25 настай, эхнэр 17 настай байсан. Өнөөдөр тэгсэн эхнэртэйгээ ханилаад хоёр хөөрхөн охины аав, ээж болжээ. Манайхан цэцэрлэгтээ явж, ажлаа хийгээд дор бүрнээ завгүй л амьдарцгааж байна. Би ихэнхдээ гэртээ байдаггүй. Орон нутаг, гаднын оронд тоглолтоор явна. Эсвэл кино зураг авалтаар хонууд өнжүүдээр явж ирээд, монтаж эвлүүлэг гээд хэдэн өдөр сууна. Энэ бүхний ард гэр бүлийг маань авч яваа ханьдаа баярладаг юм.

 

-Охид нь ч аавтайгаа адилхан. Харин зан чанарын хувьд аавыгаа дуурайсан уу?

 

-Яг би. Уг нь урлагийн хүн болгохгүй юмсан гэж их бодох юм. Гэтэл том охин маань "Бяцхан мисс”-т орно л гэнэ, дуулж бүжиглээд л. Цэцэрлэгийнхээ урлаг соёлын арга хэмжээний хамгийн урд фронтод л явж байна. Хааяа шинэ жилийн тоглолтыг нь үзэж, охиноо харж инээнэ, баярлана, уйлна.

 

-Гэр бүлдээ хэр цаг зав зарцуулж байна вэ?

 

-Их ажилтай байдаг учраас тэр бүр цаг гардаггүй. Хүүхдүүд маань аавыгаа санаад байна гээд ажил дээр байнга ирнэ. Кинонд тоглож байвал кино группийн ард, жүжиг тоглож байвал хөшигний ард л байдаг.

 

Ярилцсанд баярлалаа. 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Д.Нацагдорж:
Авьяастай залуу шүү. Улс орныхоо хөгжилд Баттөмөр шиг ажилсаг хөдөлмөрч хүмүүс л үнэн сэтгэлээсээ ханддаг юм байна. Улс төрчид Баттөмөр, Ундармаа, Одончимэг. ...урлагын хүмүүсээс санаа авч ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
2017-01-14
kkkk:
ZA HUU BANSH HUUGIIN HEE BANSHIIG IDEJ UZNEE
2017-01-14
Иргэн:
2009 онд анх танилцчаад 10 гаруй амьдарна гэж юу гэсэн үг вэ? Сэтгүүлч суитай юу Батаа сумтай юу
2017-01-13
1:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-13