Э.Ануударь: Сүмд явдаг байхдаа гитар тоглож сурсан
2017-01-13

 

Анук, Очмаа нэрээр ковер сонирхогч залуусын эчнээ танил болсон Э.Ануударьтай түүний хүсэл мөрөөдлийн талаар ярилцлаа.

 

-Сая “Автобусанд би хайртай, тэр тоостой

Амьдралд би хайртай, тэр хөөстэй” гээд л хөнгөн хэмнэлтэй гэгээн дуу дууллаа. Энэ ямар дуу вэ?

 

-“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч Ч.Ганжавхлан “Автобус ба амьдрал” нэртэй ном гаргасан. Энэхүү номонд зориулан гэгээлэг сэдэвтэй ийм нэгэн дууг анх дуулж байлаа. Дууны үгийг Ч.Ганжавхлан бичсэн. Ж.Очмаа бид хоёрын анхны уран бүтээл энэ байгаа юм.

 

-Би энэ дууг анх удаа л сонсож байна. Цахим орчинд байршуулсан уу?

 

-Ч.Ганжавхлан ахын хөтлөн явуулдаг jackbolcoffee гээд фэйж хуудас бий. Түүнд бид хоёрын бүх дуу байгаа. Мөн youtube сайтад бий.

 

-Хэзээнээс ковер дууг сонирхох болсон юм бэ?

 

-2011 оноос хойш ковер дуу сонирхож эхэлсэн. 2013 онд UBS телевизээс зохион байгуулдаг Unverse Best Songs наадам оролцож байхдаа Ж.Очмаатай танилцаж, хамтдаа ковер дуу дуулж, цахим хуудсанд байршуулах санал тавьж байлаа. Ингэж л бид хоёр биенээ олж түүнээс хойш нийтдээ 100 гаруй дуу коверлон дуулжээ.

 

-Ковер сонирхогчид та хоёрыг андахгүй мэднэ. Харин өөрийн гэсэн уран бүтээл туурвих бодол байна уу?

 

-Хэдий хүний дуу дуулдаг ч өөрсдийн сэтгэл мэдрэмжээр олон нийтэд хүргэнэ гэдэг  нэг өөр зүйл. Зүгээр л дуу хөгжим бидний амьдралд өнгө нэмдэг. Зөвхөн бид хоёрын төдийгүй бусад олон хүнд сайхан мэдрэмж өгдөг гэдэгт итгэж байна.  Олон хүүхэд залууст эерэгээр нөлөөлж чадаж байвал миний хувьд хангаллтай. Цаашид дуу хөгжмөө орхихгүй. Гэхдээ агуу дуучин болно, карьер хөөнө гэж бодохгүй байна.

 

 

-Ану эмч мэргэжилтэй байх аа?

 

-Тийм ээ. Би эмч, Ж.Очмаа программист мэргэжилтэй. Би 2008 онд Дарханд арван жилээ төгссөн. Арван жилээ төгсөөд СУИС-т орох бодол байсан ч эхлээд АШУҮИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Ингээд л эмч мэргэжил эзэмшсэн дээ.

 

-Анагаахын хичээл их. Дуу хөгжимд сэтгэл зүрхтэйдээ л хичээлийн хажуугаар амжуулдаг байсан байхдаа?

 

-Багаасаа л дуу, хөгжимд хайртай байсан. Сүүлийн үед гарч байгаа дуунуудын ихэнхи нь нууц амраг, салсан хагацсан сэдэвтэй байна. Харин Ж.Очмаа бид хоёрын хувьд бидний дууг хүн сонсоод “Амьдрал гоё шүү дээ” гэдэг тийм гэгээн зүйлийг мэдрээсэй гэж зүрх сэтгэлээсээ хүсдэг дээ.

 

-Сарын өмнө тоглолт хийгээд амжсан байх аа?

 

-Тийм ээ. Тоглолт хийгээд маш их урам авсан. Биднийг сонсдог хүмүүс байдаг юм байна. Шинэ дуу гаргаасай гэх хүлээлт байна. Тиймээс урам зориг авсан. Үргэлжлүүлэн хийж бүтээх нас, хүсэл эрмэлзлэл байна. Зүгээр нэг дуулах, цомог гаргах, тоглолт хийх биш. Энэ бүхэн маань хэн нэгний амьдралыг өөрчилсөн, өнгө нэмсэн байгаасай гэж хүсэж байна.

 

-Орлогоо сайн үйлсийн аянд зарцуулсан гэсэн үү?

 

-Тоглолтоос олсон орлогоо “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн уут 2016” сайн үйлсийн аянд зарцуулсан.

 

-Орчин цагийн залуус гитар сурах сонирхолтой болжээ. Зарим нь сурч чадахгүй шантрах нь ч бий. Өөрийн чинь хувьд хэрхэн гитар тоглож сурсан бэ?

 

-Би Христэд итгэдэг. Христэд итгэдэг болсноос хойш сүмд яваад гитар тоглодог найзуудтай болсон. Найзуудтайгаа өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг байлаа. Намайг оюутан  байх үед кофе шоп тэр бүр байсангүй. Тухайн үед сургууль дээрээ очоод л сүмийнхээ найзуудтай гитар их тоглодог байлаа. Тэгж л сурч байлаа даа. Тэгэхээр хүмүүс хамтдаа байх маш чухал. Хамтдаа хөгжилтэйгээр юмыг хийвэл маш хурдан сурдаг юм шиг санагдсан.

 

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чи өөрийгөө л хичээдээ хүнд амьдрал заагаад
2017-01-16
ЗОЧИН:
АМЖИЛТ
2017-01-16
зочин:
tegeed mongolchuud shuumjildiin ene ter bish geed hen yund itgene hend hamaa baina
2017-01-16
Зочин:
юугаар дутлаа гэж сүмд явдаг байнаа
2017-01-16
зочин:
Чи өөрийгөө л хичээдээ хүнд амьдрал заагаад
Зочин:
Бидний өвөг дээдсийн түүхэнд Христэд итгэдэг агуу хатад хаад зөндөө байсан гэж сүнсгүй худлаа залах хэрэггүй. Шинжлэх ухааныг үгүйсгэж, христийн аян дайн хийж хүн төрөлхтөний цусыг урсгаж байсан шашны бидний өвөг дээдэс хэзээ ч хүлээн авч байгаагүй. Харин түүний орон бөөгийн шүтлэгтэй байсан гэвэл хүн үнэмшинэ. Энэ охиныг Э.Ануударь гэдэг юм байна. Х биш э юм байна. Чамайг Э гэдэг хүн эхнэрийн хамт төрүүлжээ. Чиний авьяас чиний ээж ааваас ирсэн болохоос хэн нэгэн эзэн өгөөгүй шүү дээ. Чамд өгөх зөвөлгөө байна, ээж аав, эмээ өвөөгөө шүт. Тэдгүй бол чи хэн ч биш.
2017-01-15
Аав:
Бурхан байдаг гэдэгт би эргэлздэггүй гэхдээ түүнд хүрэх хүн бүрт өөр өөрийн гэсэн зам буй миний ээж бусдад таалагдах албагүйтай адил наддаа бурхан шүү
2017-01-15
alimaa:
Vneheer goe duu bnaa anuu egch bvh zl dr vbeheer mundag l daa bi campusiin HAAIS n hodolgoond ywdag bhdaa anuu egchiin biye awch ywj bga bdal busadtai hariltsaj bga hariltsaa itgeliin huwid ch gsen Ecvciin jinhene dagaldagch bj chaddag mi huwid anuu egchiig sn mdehgvich Ecvciin gereliig tsatsraaaj bga eyergeer noloolj chddag vnger jishee boldog itgeliin egch maani baharhaj hvndelj ywdaga ezen tanaar damjuulan ilvv gaihamshgtaigaar ajilaa hh boltugai delhiiin ontsog buland Ecvciig duu hooloigooroo magtah boltugai ezen tanii hyl hyzgaariig teleh boltugai amen
2017-01-14
Azjargal:
Ta 2oor damjuulaad olon huuhduud az jargaliig medreh bolnoo Uneheer baharhdag shuu Duu mash goe bnaa bayrllaa
2017-01-14
монгол:
Бидний өвөг дээдсийн түүхэнд Христэд итгэдэг агуу хатад хаад зөндөө байсан. Түүхээ бүтнээр нь судалж үзээрэй. зарим нь юу ч мэдэхгүй байж судалж үзээгүй юмаа хамаа намаагүй үзэл бодол болгож тулгах юм. Христэд итгэдэг итгэлээ нууж хаах эсвэл тэрийгээ илэрхийллээ гээд эх орон өвөг дээдэс рүүгээ нулимаад доромжлоод эсвэл урваж шарваад байгаа юм ер байхгүй. Эсрэгээрээ эх орондоо их хайртай хамгийн гэгээлэг сайхныг бүтээдэг. Ану Очмаадаа амжилт. Илүү сайн сайхныг түгээгээрэй
2017-01-14
Зочин:
Ene Christuud sanaataigaar suuliin uyed chr8sted itgedeg humuusee surtalchlah boloo yu daa . Bodlogo tulevlegee bainaa!
2017-01-13
Зочин:
amjilt husie
2017-01-13
Namuna:
Гарчиг жоохон алдаатай байна. Сүмд явдаг байхдаа гээд өнгөрсөн цаг дээр биччихэж. Одоо ч явдаг шд уг нь.
2017-01-13
Amaraa:
Amjilt husie goe duuldg shu.
2017-01-13
Зочин:
amjilt husiy. Niigemd eyreg energy tugedeg ta 2too
2017-01-13
zochin:
Mundag ohiduud hooloi ch goy ongo mongonii horvoo bish unen bodit amidralaar amidardag yostoi goy duu boljee
2017-01-13
Munhzaya:
Mundag emegteichvvddee ilvv ix amjilt xvsie
2017-01-13
bold:
Za zailoo kk mal mini ertuntsiig hen negen buteegeegui .deer ni ezennadad ingej bn tegj bn geed gd hutsav daa . zarim ni ezenteigee uulzana gd 12 davhraas nidch bn lee
2017-01-13
hristed dandaa transhei stylitanguud bnda:
ee duu mini dee chamd aav gj bgaagui yumuu .UVUG deedsiin chini uv ih soyliig hrsted itgegchid ustgaj bn da chi uuriinhuu garaar uvug deedsrugee salaavch ugch bgaagaa mddeguu
2017-01-13