Улсын начин Э.Даш түрүүлэв
2017-01-14

Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсны түүхт 25 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2017.01.13/  боллоо.

 

Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Ж.Амартүвшин, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нарын хүчтэнүүд зодоглов. Үүнээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо Түшээтханы аварга дэвжээний бөх улсын начин Э.Даш 8 даван түрүүллээ.

 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, "Хутагтын хүчтэн" дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, "Сүлд" спорт хороо,Увс нуур дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр,Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат,Хилчин спорт хороо, "Хантайшир" дэвжээний бөх өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тийм үү. түшээт ханы түрүү бөх. түмний наадмын аварга болно оо гэж. Сайхан мэдрэмж байна. амжилт
2017-01-15
dsn:
dash ireeduin avraga mun.
2017-01-14