Шоронд бослого гарч, 10 хоригдол амиа алдав
2017-01-15

 

Бразилийн Натал хотноо байрлах шоронд үймээн дэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Уг үйл явдлын улмаас 10 хоригдол амиа алдсан гэнэ. Мөн хоригдлууд шоронгийн байранд гал тавьжээ.

 

Албаны эх сурвалж “Хоригдлууд бослого гаргасан” гэж мэдээлсэн байна. Бразилийн гурван ч шоронд энэ сарын байдлаар хоригдлууд нь бослого гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэлээ.

 

Амазонка болон Рорайма мужид байрлах шоронд бослого гарсанаар 100 гаруй хоригдол амиа алджээ.

 

Хоригдлууд бослого гаргах нь ихэссэн учир шоронгын барилгуудын хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин