Өөртөө хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй
2017-01-16

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн оны 12 сард батлагджээ. Энэ  тогтоолоор “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн байна. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүд өөрсдийн компанидаа зориулж, хууль, тогтоол баталлаа гэх шүүмжлэл гарч байгаа.  Энэ талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.  

 

-Таныг өөрийнхөө компанийн ажиллах хүчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн, эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэх мэдээлэл гараад байна. Үүнд  тайлбар хийнэ үү?

 

-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ жил энэхүү зохицуулалтын хүрээнд 22 компани хамрагдаж байгаа. Түүнээс биш би өөртөө давуу байдал үүсгэж, хууль зөрчөөд хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй. Өмнө нь С.Чинзориг, Я.Санжмятав сайдын үед ч гардаг байсан тогтоол. Импортыг орлох томоохон бүтээн байгуулалтуудыг төр, засгийн зүгээс дэмжихээр энэ тогтоолыг баталдаг. Тухайн үйлдвэрүүд нь ашиглалтад орсноор ажлын байр нэмэгддэг, татвар төлдөг. Жилд 130 орчим орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байгууллага.

 

-Гэхдээ тогтоолд хоёр л  аж ахуйн нэгжийн нэр дурдагдсан нь хардлага дагуулж байгаа?

 

-Хоёр биш ээ. Хавсралтад нь тусгасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хар л даа. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулдаг юм. Би өөртөө зориулаад тогтоол батлуулчихсан зүйл байхгүй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Амьсагаа номтойбалай:
Оодгуй гелен царайлсан амьтан байна даа чи. Эцгийнхээ худалдаж авч егсен гишууний суудалд ч суугаад ухаажихгуй хуухэд шиг би тэгээгуй гээд зогсож байгаагийг нь.
2017-01-17
zochin:
NOMT GUAI NUTGIINHNAA AJILTAI AMDRALTAI BOLGOHOD HUCHIN ZUTGEDEG SAIN NAIZAA SHUU.BITGII OROLDOOD BAI HOORHIIG MINI.
2017-01-16
Зочин:
Ард түмнээ ажилтай болгохоос илүү гадаадын хүмүүсийг ажилтай болгожээ. Номтойбаяр сайд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргажээ.
2017-01-16
з:
энэ татварын мөнгөөр ажлын байр нэмэгдүүлдэг гэж байгаа. Гэтэл хөдөлмөрийн сайд нь ийм байна даа. жинхэнэ ЭМГЭНЭЛ.
2017-01-16
Zovhin:
ene chini ashig sonirholiin zurchil bish uuuu... Uurtuu davuu erh bii bolgood bgaa um bish uu
2017-01-16
!!!:
Nomtoi duu toloh estoi tolchoochee !! 9,2 terbum togrog sh dee
2017-01-16
ард:
энэ хүний гол ажил ардын хөдөлмөрлөх эрхийг хангах, яая даа байз
2017-01-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-16
Зочин:
Hutsna biz. Tsairchihjee
2017-01-16