Иргэний нисэхийнхэн халаагуур бэлэглэх аян эхлүүллээ
2017-01-17

 

ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэс/НББЗХ/-ийн хамт олон өөрсдийн санаачлагаар мөнгө хуримтлуулж, өрх толгойлсон эмэгтэйд цахилгаан халаагуур бэлэглэлээ. Тус хэлтсийн хамт олон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян өрнүүлэх санаачлага гарган мөнгө хуримтлуулж, цахилгаан халаагуур худалдан авч, Хан-Уул дүүргийн 10 дугаар  хорооны Морингийн 13-ын 602тоотод амьдардаг өндөр настанЦ.Алтантуяад бэлэглэлээ. Ц.Алтантуяа нь сургууль, цэцэрлэгийн 4, хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдийн хамтамьдардаг юм байна. Өнчин өрөөсөн олон хүүхэд өсгөхөөр зүтгэж буй өрх толгойлсон өндөр настанд сэтгэлийн дэм өгч, халуун дулаан өвөлжихөд нь туслалцаа үзүүлсэнд баярлаж талархсанаа өндөр настан Ц.Алтантуяа болон 10-р хорооны удирдлага илэрхийлээд НББЗХ-ийн хамт олны ажилд өндөр амжилт хүслээ.

 

 

НББЗХ-ийн хамт олны зүгээс”Чингисхаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба, Орон нутгийн нисэх буудлууд болон хувийн хэвшлийн нисэх буудлууд зэрэг харьяа алба салбаруудыг нийгэмд чиглэсэн тусламжийнхүрээнд “Inspiration challenge” –д нэгдэхийг уриалж байгаа бөгөөд эхний ээлжинд “Мандалговь”, “Мөрөн”, “Алтай” нисэх буудлын хамт олныг энэхүү аяндаа нэгдэхийг уриаллаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ajlin amjilt husie
2017-01-17
zochin:
Za yamar sn humuus be. Ajild ni amjilt husie.
2017-01-17