Сурагчдын амралтыг сунгажээ
2017-01-17

Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар өнөөдөр өглөө БСШУС-ын сайд холбогдох хүмүүстэй хамтран хуралдаж  байгаа. Хурлаар сурагчдын амралтыг  сунгах шийдвэр гаргахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр цахим хуудсандаа

 

-Сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд өнөөдөр ямар нэгэн уулзалт хийгээгүй, хийхгүй. Харин яг одоо хотын холбогдох албаныхан /боловсрол, эрүүл мэнд/ БСШУС-ын сайдтай уулзаж энэ асуудлаар хуралдаж байгаа. Энэ хурал өчигдөр болох байсан ч, нийсэлд 5 иргэн архинд хордсон учраас хотынхны ажлын боломжийг харгалзан хурлыг өглөө болгож хойшлуулсан юм.


Сая хурлын дундуур нь Ж.Батсуурь сайдтай холбогдлоо. Тэрээр "мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн шүү. Энэ талаараа сайд одоо 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ" хэмээн жиргэжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Бас:
Халзан толгой
2017-01-17
өбмбөм:
Битгий хуц
2017-01-17
Иргэн:
Зун амрахаас өөр үггүй ш дээ. Харин энийгээ хагас сайнд хичээллэ нөхөх хэрэгтэй юм.
2017-01-17
Zochin:
Ter arhind hordoh hend hamaatain huuramch arhi hj baigaa tsagt batalgaa bhgui.mergejluin hunalt sain ajilaa.yu hj bgaan saijruulsan yum haragdahgui bn.utaanaas uluu naad batalgaa bhgui chanargui hudaldaa aimaar bna!
2017-01-17
Сургуулийг зун ажлууляаа:
Зун 5-10 сард хичээллэж өвөл нь амраадаг байвал ядаж хүүхдүүдээ аваад энэ утаанаас жаахан холдож үр хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг нь хамгаалмаар байна. Дарга нар та нарыг хараад бүтэхгүйнээ
2017-01-17
өбмбөм:
Битгий хуц
Иргэн:
Зун амрахаас өөр үггүй ш дээ. Харин энийгээ хагас сайнд хичээллэ нөхөх хэрэгтэй юм.