Улсын эмнэлгүүдийн эмийн хүртээмжийг сайжруулна
2017-01-17

 
 

 Улсын эмнэлгүүдийн боломжтой үнийн эмийн хүртээмжийг сайжруулах” Техникийн туслалцааны 8967 МОН төслийн ажлын хэсгийн эхний уулзалт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Блю Скай Тауэрт боллоо. Уулзалтад ЭМС-ын 2016 оны А/202 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох ЭМЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МХЕГ, ЭМХТ, аймаг нийслэлийн ЭМГ, эмнэлэг, АХБ-ны зөвлөхүүд зэрэг нийт 20 гаран төлөөлөл оролцож ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтулга уулзалтыг удирдлаа. АХБ-ны төслийн зохицуулагч болон зөвлөхүүд техник туслалцааны төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаартанилцуулж,2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, цаашид төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа солилцлоо. Уулзалтаас төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг сумын эргэлтийн эмийн сангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж өргөтгөх талаар санал гарч асуудлыг АХБ-нд хүргүүлэхээр болов.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
em hangalttai .zub onoshloj onobchtoi emchillgee chuhal shuu dee. Emch nariin mergejliig deeshluuleh surgaltiig dabtamjtai yabuulah heregtei. emch mergejiltenguud chadabhchuulah heregtei bna shuu dee.huuchin ued emch nariig olgoh ,deeshluuleh geed olon surgaltand hamruulj mergejliin zergiig chanartai abdag bsan. odoo mergejliin zergiin shalgaltiig chanart ergelzej bn. mun hubiin anaagahiin surguuliudiin surgaltiin chanar tuiliin hangalttgui bn shuu dee
2017-01-17