Ц.Гарамжав хувийн бизнестээ төрийг ашиглалаа
2017-01-17

Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлдөг байна. Энэ жил нийт 22 компани татварын хөнгөлөлт эдлэхээр болжээ. Тэр байгууллагууд дунд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нарын компани багтжээ. Ц.Гарамжав гишүүний эзэмшлийн “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, Н.Номтойбаярын “Монгол алт” компанийн 1600  гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлжээ. Засгийн газрын энэ шийдвэр 2017 оны туршид үйлчилнэ.

 

 

Татварын хөнгөлөлт эдлэх болсноо Н.Номтойбаяр сайд хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувиар энэ асуудлыг оруулж, Засгийн газраар батлуулсан гэдгээ ч хэлсэн. Гэхдээ ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ тодотгожээ. Н.Номтойбаяр “Би өөртөө давуу байдал үүсгэж, хууль зөрчөөд хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй” гэсэн тайлбарыг өгчээ.  Тэр ажлаа хийжээ, гэхдээ өөрийгөө мартсангүй.

 

Харин УИХ-ын бизнесмен гишүүдийн нэг Ц.Гарамжав энэ асуудлаар дуугарсангүй. Төрийн шийдвэр гаргах түвшний эрх ямбаа хувийн бизнестээ ашиглаад эхэлсэн нь энэ. “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн  9.2-д  “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” хэмээн заажээ. Тэгэхээр тухайн компани гадаадын нэг ажилтныхаа ажлын байрны төлбөрт сард 480 мянган төгрөг төлнө гэсэн үг. Харин үүнийг Ц.Гарамжав гишүүний оруулж ирэх 710 гадаад ажилтан болон жилийн 365 хоногт үржүүлээд үзвэл ихээ том тоо гарна. Товчхондоо төрийг түшээд маань төрийн хайр халамжийг өөртөө чамгүй шингээж чадлаа.

 

Түүний төрөөр хайрлуулсан жишээ үүгээр дуусахгүй. Хөгжлийн банкны зээлийн асуудалд ч "Монполимет" группийн эзэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав том оролцоотой нэгэн. Тэрбээр 111 тэрбум төгрөгийн зээлээ хоёр удаа хойшлуулсан, зээлийн хорооны дүгнэлтгүй санхүүжилт авсан зэрэг зөрчилтэй гэдгийг нь Хөгжлийн банкны асуудлыг шалгасан ажлын хэсгийнхэн тогтоосон. Харин тэр “Зээлээ хугацаанд нь төлж байгаа” гэж чуулганы танхимаас хэнэг ч үгүй худлаа ярьжээ.

 

Бизнесийн салбарынхан төр рүү хошуурах болсны шалтгаан нь энэ. Эхлээд байдгаа барьж гүйнэ. Намдаа, “эзэн”-дээ хахуул өгнө. Иргэдэд мөнгө тараана. Энэ бүхний төгсгөлд төрд гарсан бол илүү ашиг олно, хувь хүртэнэ гэдгээ тэд мэддэг. Хувийн бизнестээ төрийг ашиглаж, өөртөө давуу эрх бий болгох, үрснээсээ илүү ашиг олдог. Идэж ууж байгаагийн өөр нэг хэлбэр нь.

 

Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нар “сэтгэл”, нэр нүүрээ бодох хүсэл байсан бол татварын хөнгөлөлт эдлэх байгууллагуудын жагсаалтад хувийн компаниа оруулахгүй байж болно. Хятадаас хэдэн ажилчин оруулж ирэх гэсэн барилгын компани төрийг царайчлаад сууж байхад төрд төлөөлөлтэй компани нь давуу эрх эдэлж, хэдэн тэрбумын татвараас чөлөөлөгдөж байна. Төр баялаг бүтээгчдээ дэмжиж буй биш ялгаварлаж буйгийн нэгэн жишээ энэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ATГ шалгана
2017-01-18
Зочин:
Торд суучихаад ингэж болдгиймуу энэ хэтэрнэ гэхэд багадаж байгаан бусуу
2017-01-18
Зочин:
Ашиг сонирхолын зөрчил үүсэж байна даа
2017-01-18
зочин:
Энэ 2 зээл аваад үйлдвэр байгуулаад хүмүүсийг ажилтай болгосон байна шүү дээ
2017-01-18
tsl:
mongold yum buteej boldogguiu sonin ataarhuu humuus yumaa!!! yum hiij surj bgaagaa muulaad l baihiin yg ta nar yu buteecheed bna?
2017-01-18
гэрээ:
ХААЛТИЙН гэрээ хийхгүй бол болохгүйн дээ хоёроо шууд л шантаажлана шүү дээ
2017-01-18
Зочин:
Nuguu OTg gadaad ajiltain avlaa gedeg uursduu odoo yuu ve buun bolovsrolgui hyatadaar Mongoig duurgej bna ene hudulmuriin asuudal hariutssan said in hiij boloh zuil munuu
2017-01-18
зочин:
энэ авгайн челеелегдсен зээл аль эртнээс улбаатай!!!
2017-01-18
lalaruuud:
ulsiin san humrug .. bidniiii tatvariiig . huvidaa zavshaaad . . butsaagaad 1 ch tugrug uguhgvi . heden jiliin daraa uguh ni todorhoi bus . . uursunduuuu huuli dvrem batlaaad suuuj baidag ene alkashuuudiiiig yah bolj bn ?????? ard tvmeeen ?????? bid . 1 muu suutsaaaa baritsaalan . tulj chadahgvi bol bank deeremdeed avdag .. zeelsen mungu ni . bairniii vneniiii 10 huvid ch hvrdeggvi . iim lalaruudiiig . vrer tvrgen tonilgotsgoooe
2017-01-18
Elbegdorj:
Setguulch naraa ajilaa hiine shuu. Ene met zuilsiig ulam il tod bolgoh heregtei. Alham tutmiig no murduj mushguh heregtei. Ajilaa sain hiine shuu
2017-01-18
irgen:
Ard tumnii amidral hetsuudeed, ajil oldohgui argaa barj baihad ed nariin baij baigaag!! Daan ch dee. Ajilgui humuusee bolomjoor hangaach ee!!!
2017-01-17
irged:
XARVAAS SEJGIIN XALTAR AVGAI BNA. SHUNALIIN TULAM UDAXGUI TONILNO
2017-01-17
zochin:
Cementiun uildver hereggui.une ni.chanar ni hyatad s iluu bj chadahgui.mungu ugaaj.luivar hiih l arga.ter ih mungiig busad ajilsag humuust baga huutei ugdug bolgo Uuriiguu hamgaalah huuli hiih gej ih hurald ordog .yaduu humuysiin mungu guidag gazar r bish.uhaantai humuusiin hunii tuluu ajilladag gazar shuu.
2017-01-17
Зочин:
Яг л үнэн байгаа даа угтаа. Хулгай л хийх гэж
2017-01-17
Зочин:
BUZARIIN LUIVARCHID YAJ MONGOLD SAAID DARGA XIIJ ZADAJ BNAA.ENE MAH-D ENE XEDEN NOVSHIIN LUIVARCHDAAS DEER GARAX BOLOVSROLTOI MEDLEGTEI YMNUUD BDDGGUI YM BXDAA.
2017-01-17
Зочин:
MUUSAIN BUDUULEG AASH MUUTAI ULSIIG XOXIROOGCH IIMERXUU AVGAI NARAAS TOR ZASG N ZELDUULSEN TER IX SAYA DOLLARIIN XUUGIIN XAMT AVCH ULS ORNIIG XOXIROLGUI BOLGOOCH.IIM ARCHAAGUI AVILGACH LUIVARCHID BAIXAD YAJ MONGOL ULS MINI XOGJINOO.
2017-01-17
Зочин:
gishuunees ni erguulen tataachee, iim luivarchdig
2017-01-17
Kh:
Hsnaj tsadahgui l uchraas turd shurgslj bn
2017-01-17
Зочин:
Эд нар яах гэж төрд шургалснаа харуулж байна даа. Ял асуух хэрэгтэй
2017-01-17
Зочин:
Яг л үнэн байгаа даа угтаа. Хулгай л хийх гэж
Зочин:
Гарамжав авгай Чингис бондоос авсан зээлээ ардын кармаанаас булааж төлнө угаасаа тодорхой
2017-01-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-17
Зочин:
,
2017-01-17
Зочин:
mungutei baij matar shig aimshigtai avgai ve
2017-01-17
Зочин:
Muusain luiwarchdiig buudah yumsan
2017-01-17
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй.
2017-01-17
Иргэн:
Тэгээд зүгээр ингэж бичээд л, хараад л өнгөрөх юм уу. Улс орны эдийн засаг хэцүү, ард түмний амьдрал улам дордож байхад энэ их татвар мөнгийг ингээд л завшуулаад байх юм уу. Болиулаач. Хөдлөөч. Босооч. Солиоч. Хувьсгаач.
2017-01-17
Зочин:
ichikh nuurendee ileg naasan pizdanuud gedeg yum .
2017-01-17
b:
Arai l denduu yumdaa... jijig kompaniud tarvaraa tulsuur l... bankni undur zeelend daragdsaar l...
2017-01-17
Иргэн:
Эд нар ингэх гэж л төр рүү зүтгэдэг юм ш дээ, сонгосон нөхдүүд нь мэдэж авцгаа!!! Мэдсээр байж сонгосон Монголчуудаа!!!
2017-01-17
zochin:
Luivarchid biznessee hamgaalah gj l gishuun bolj bn iim nuhdiig songosondoo haramsatsgaa
2017-01-17
Зочин:
480,000 480,000 1600 710 768,000,000 340,800,000 12 12 9,216,000,000 4,089,600,000 13,305,600,000
2017-01-17
Зочин:
Тер ашиг сонирхолын зерчилтэй гишууд ажиллуулсаар байх уу
2017-01-17
Зочин:
Зээл авч байж баялаг бүтээдэг, Зээлээ төлж л яваа компанийг харлуулах гэж их үзэх юм аа Муу санаа биеээ отно гэж үг байдаг даа httpwww.ikon.mnnwze?cmd=forceshow энэ линкээр ороод үзээрэй
2017-01-17
зочин:
Зээл авч байж баялаг бүтээдэг, Зээлээ төлж л яваа компанийг харлуулах гэж их үзэх юм аа Муу санаа биеээ отно гэж үг байдаг даа httpwww.ikon.mnnwzh
2017-01-17
МОНХУУ:
ИНГЭХ ГЭЖ СОНГОГДСОН ГЭЖ ҮҮҮ?
2017-01-17