“МН370” онгоцны эрлийн ажиллагааг зогсоолоо
2017-01-17

 

Малайзын “МН370” онгоцны эрлийн ажиллагааг гурван жилийн дараа албан ёсоор зогсоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Энэ талаар эрлийн ажиллагаанд хамтран ажиллаад байсан Австрали, БНХАУ болон Малайзын удирдлагууд мэдэгдсэн байна.

 

“МН370” онгоцыг Энэтхэгийн далайд 120 мянган хавтгай дөрвөлжин км талбайд хайсан ч олоогүй билээ. Дээрх шийдвэрийн дараа хохирогчдын гэр бүл олон нийтийн сүлжээгээр харамсч буйгаа илэрхийлсэн байна.

 

“МН370” онгоц өнгөрсөн 2014 оны гурвадугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжин хүрэх замдаа сураггүй болжээ. Онгоцонд багийн 12 гишүүн, 227 зорчигч зорчиж явсан юм. Амиа алдагсдын 153 нь БНХАУ-ын иргэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин