УАШТ: Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ
2017-01-18

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн  эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

 

УАШТ-ны 100 кг-ын жинд Олимпийн алт, мөнгөн медальт, МУГТ Н.Түвшинбаяр  жин өгсөн зодоглосон. Тэрбээр эхний тойрогт “Сүлд” спорт хорооны тамирчин аймгийн арслан А.Даваанямыг торгуулиар ялсан. Дараагийн тойрогт Б.Бат-Эрдэнэтэй барилдаж мөн ялалт байгуулсан юм. Улмаар алтан медалийн төлөө Б.Сугаржаргалтай барилдаж, цэвэр ялснаар УАШТ-ний +100 кг-ын аваргын алтан медалийг зүүлээ. 

 

Тэмцээнд 76 багийн 367 жүдоч өрсөлдөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин