Халдлага үйлдсэн этгээд Афганистанд бэлтгэгджээ
2017-01-18

 

Шинэ он солигдохтой зэрэгцэн Туркийн Истанбул хотноо байрлах “Рейна” гэх шөнийн клубт террорист халдлага гарч, 37 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчлан, мэдүүлэг авч байна. Тэрбээр халдлага болсон газраас ердөө 25 метрийн цаана байрлах Эсэниурт дүүрэгт байрлах найзынх нь гэрээс баривчилжээ. Түүнийг Узбекстан улсын иргэн гэх мэдээллээс өөр мэдээллийг цагдаагийнхан өгөөгүй байгаа юм.

 

Тэгвэл шөнийн клубт халдлага үйлдсэн этгээд Афганистан улсад бэлтгэгдсэн болохыг тогтоосон байна.

 

Истанбулын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, халдлага үйлдсэн этгээдийг “Аллахын ариун дайчин” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

 

Shuud.mn
Сонин хачин
гнэггш:
гомо аллах
2017-01-18
Зочин:
Barigdaad hemh zoduuljee
2017-01-18