Гурван хүний эсээс үр тогтсон хүүхэд мэндэллээ
2017-01-18

 

Украины Киев хотын “The Nadiya” төрөх эмнэлэгт энэ сарын 7-нд хүний эсийг ашиглан хуруу шилэнд үр тогтоосон хүүхэд мэндэлж, эсэн мэнд торниж буй талаар тус улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлсэн талаар “TASS” агентлаг уламжлав.  

 

Анагаахын түүхэнд эцэг, эхээс гадна донорын эсийг ашиглан үр тогтоож төрүүлсэн хоёр дахь хүүхэд гэнэ.  Эх жирэмслэх боломжгүй байсан учир дээрх сонголтыг хийжээ. Тэрбээр ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Одоогоор эх болон хүүхдийн гадаад төрхийг нууцалж буй юм.

 

Гурван хүний эсээс үр тогтсон анхны хүүхэд өнгөрсөн жил Мексик улсад мэндэлсэн билээ.  Мөн гурав дахь хүүхэд ирэх гуравдугаар сарын эхээр төрнө.

 

Эрдэмтэд  “Гурван хүний эсийг ашиглан хүүхэд бий болгох нь аливаа үхлийн аюулт удамшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн “The Times”  сонинд ярьцгаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

 

Shuud.mn
Сонин хачин