Жижи Хадид сүй тавьжээ
2017-01-18

 

Америкийн супермодель Жижи Хадид сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо дэлгүүр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Энэ үед тэрбээр сүйн бөгж зүүсэн байжээ.

 

Хадид 2015 оны долоодугаар сараас Британийн дуучин Заян Маликтай болзох болсон юм.

 

Хос харилцаагаа олон нийтээс нууцалддагүй билээ. Нэгэн эх сурвалж “TMZ” сайтад “Тэд хэдхэн өдрийн өмнө сүй тавьсан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин