Майкл Дуглас хуримын ойгоо тэмдэглэв
2017-01-18

 

Холливуудын нэрт жүжигчин Майкл Дуглас, Кэтрин Зета-Жонс нар хуримынхаа 16 жилийн ойг өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Кэтрин нөхөртэйгээ авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтлээд “17 жил гараас атгасан чамдаа баярлалаа. Чи бол минийх” гэж бичжээ.

 

Хос хуримын ойгоо Нью Йорк хотноо байрлах гэртээ тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэд Дулан, Карус гэх хүү болон охинтой билээ.

 

Хуримын 15 жилийн ойгоо хос өнгөрсөн жил Италид тэмдэглэсэн 

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин