Пак Гын Хэг ирэх сард байцаана
2017-01-18

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдоод буй авлигын дуулиантайгаар ирэх сарын эхээр тусгай прокурор түүнээс байцаалт авахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Үндсэн хуулийн дээд шүүх Ерөнхийлөгчийг хоёр ч удаа байцаалт өгөхийг хүссэн боловч тэрбээр шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан юм.

 

“Албан тушаалаа урвуулан ашигласан, хандив нэрийн дор томоохон компаниудаас авлига авсан, найзынхаа хамтаар мөнгө угаасан гэгдэж буй Ерөнхийлөгчөөс байцаалт авах нь зүй ёсны хэрэг” хэмээн тусгай прокурор мэдэгдэв.

 

Тусгай прокурорын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр “Ерөнхийлөгчийг хоёрдугаар сарын эхээр байцаана. Хэрвээ Ерөнхийлөгч татгалзвал түүнийг хүчээр байцаах болно” хэмээн хэвлэлийнхэнд хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manai atigar tarvagiig ingeesei!!!
2017-01-18