Армийнхан дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ
2017-01-18

 

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгөх үедээ алдаа гаргаж, дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ.

 

Армийнхан Борно мужаас холгүй байрлах Ранн хотноо байрлах дүрвэгсдийн хуаранг хэт даврагчдын нуугдаж буй газартай андууран агаараас хэд хэдэн удаа бөмбөгдсөн байна.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 52 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтжээ.

 

Ерөнхийлөгч Мухаммеду Бухари уг үйл явдалтай холбогдуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн аж. Улаан загалмай нийгэмлэг уг хэргийг нарийн шалгахыг эрх баригчдаас шаарджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин