Хуйвалдааны дүрэм явж байна
2017-01-18

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Өнгөрсөн сарын 28-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан.  Дараа нь ажлын хэсгийг хуралдуулж тодорхой судалгааны ажлыг хийнэ гэдэг зарчмын санал гарсан. Гэтэл байнгын хороо гэнэт хуралдаж тэндээсээ чуулганаар хэлэлцүүлэх гэхэд нь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Энэ асуудлыг хэлэлцэхдээ дэгийн хуулийг баримтлахгүй түрэмгийллийн ажиллагаагаа эрчимжүүлж байна. 103 зүйл ангитай хуулийг 140 гаруй зүйл ангитай хууль болгон өөрчилж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа эхнийхээр нь 70 зарчмын зөрүүтэй санал сүүлийнхээр нь 78 зарчмын зөрүүтэй санал хураалаа. Хуулийнхаа 60-80 хувийг албан ёсоор МАН-ын гишүүдийн бодлогоор хийлээ. МАН-ынхан энэ хуулийг дангаараа шийдэж байна. Ардчилсан намын гишүүдийг оруулаач ээ гэдэг санал тавьсан ч Ц.Элбэгдоржийн хамаатанг л оруулсан. Тэр хамаатан нь түр сууж байгаад гараад явсан. Дараа нь ажлын хэсэг дээр Н.Цэрэнбат, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж нарын  гишүүн сууж байгаад дээрх 78 саналыг дэмжээд оруулчихсан.

 

 Би нэг зүйл дээр маш их санаа зовж  байгаа. Монгол Улсын Үндсэн хуулинд “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна. Эхнийх нь нийт ард түмнээс, хоёрт нь парламентаас гэж заасан байгаа. Тэгэхээр парламент өөрөө нийт намуудтай зөвшилцөхгүйгээр зөвхөн өөрсдөдөө таалагдсан асуудал тавьж байгааг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулинд “Сүүлийн таван жилд Монгол Улсдаа байнга оршин суусан гэдэг үг байгаа. Гэтэл нөхөд “гадаадад 6 сар байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг үгээр солихгүй. Монгол Улсад хэд хоног амьдарсныг нь хуулиар зохицуулах болохоос гадаадад хэд хоног юу хийснийг нь шийдэхгүй.

 

Өнөөдөр Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг давхар оруулж ирлээ. Яагаад гэвэл УИХ-ын болон Орон нутгийн сонгууль энэ хуулиар явсан. Хууль дэгтэй, дүрэмтэй байх ёстой.

 

Энэ бол МАН-ынхан өөрсдийнхөө хүнийг гаргахын төлөө зохион байгуулалтай зүйл хийгээд байна. Парламентад суудалтай гурван нам өрсөлдөх бол хоёр нам өрсөлдөхөөр боллоо, энэ төслөөр. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн хэлдгээр хуйвалдааны дүрэм хийж байгаад санаа зовж байна.  Хуулиа нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Нийт ард түмний санал асуулга байтугай намуудын саналыг ч авахгүй байна. Парламентад суудалгүй намуудад Ерөнхийлөгчийн сонгууль хамааралгүй болсон. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна хэмээн мэдэгдэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
urt shar deelt:
Huu mini za chi l neg noyn nuruutai hun shig bgaarai da .nam solij t1 tev dee
2017-01-18
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-18