Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгожээ
2017-01-18

Гэрэл зургийг mpa.mn

 

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог байх шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө ЭМНДЕГ-аас иргэдийн тэтгэврийг “Хаан” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байсан байна.  Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой аж Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгожээ.  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:

 

-Тэтгэврийн зээлийн хүү жилийн  18 хувь байсан. Үүнийг жилийн  15 болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг “Хаан” болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан.  Ингэхдээ 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд зээлээ төлж дуусгана. Дараа нь дахин  зээл авахад 15 хувь руу шилжинэ хэмээлээ.

 

Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авагч байдаг байна.  Шинээр тэтгэвэр тогтоох, олгох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аянг тус яамнаас зохион байгуулж байгаа аж. Одоогоор хоёр аймаг, нэг дүүрэгт хэрэгжүүлж эхэлжээ. Тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол гардаг байна. Аяны хүрээнд энэ асуудлыг шийдэх аж.

 

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг мөн 15 хувь болгох шийдвэрлэжээ.  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг аж. Энэ  мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байжээ.  Ингэснээр  хүүг нэмэгдүүлснээр алдагдалгүй  болох гэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ПАА...
2017-01-19