Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ
2017-01-18

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хүмүүсийн дурсамж” гурван боть “Би тангарагтаа үнэнч байсан”, “Сүүлийн долоон жил” гэсэн таван номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүд, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо.

 

Нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч бол Ю.Цэдэнбал дарга. Монголын төр засаг гүн хүндэтгэл үзүүлж өнгөрөгч онд хуулийн төсөл санаачлан баталж, Монгол Улсын Засгийн газар шийдвэр гарган Ю.Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийг тэмдэглэн өнгөрүүллээ. Таван боть номын нээлтийг хийж байна. Их хүмүүний түүхт ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж, Монгол хүн бүр түүнийг дурсан санаж үйл хэргийг нь өнөөдрийн залуус уншиж мэдэж суралцаж байна. Энэ жилдээ багтаан Ю.Цэдэнбалын гэр музей болоод түүхэн уран сайхны кино бүтээхээр боллоо” гэсэн юм.

 

Гэр музей байгуулах гэж байгааг “Ю.Цэдэнбал” Академийнхан энэ үеэр хэлж байлаа.

 

100 жилийн хүрээнд “Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэр, “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” зэрэг ном мөн хэвлэгдэн гарсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЭНЭ НОМЫГ ХААНААС ХУДАЛДАЖ АВЧ БОЛОХ ВЭ? МОНГОЛЫН ТҮҮХИЙН АГУУ ИХ ХҮН ЦЭЦЭНБАЛ МӨН. БАЙГУУЛСАН ГАВЬЯАГААРАА ЧИНГИС ХААНЫ ДАРАА Л ОРНО. ӨНӨӨГИЙН ГӨЛӨГНҮҮДИЙГ БОДОХОД ЖИНХЭНЭ БААТАР. БУЛАВЧ БУЛТАЙНА. ДАРАВЧ ДАЛДАЙНА ДАА...
2017-01-19
Зочин:
Орос авгайн эрх гөлөг
2017-01-19
Зочин:
Энэ хүний нэрийг барьж мөнгө үрхээ боль урдах ажлаа олигтойхон хийдээ
2017-01-19
bolohgui shuu:
Bal dargiin gavyag uguisgej bokohgui shuu . yum mdehgui bj bolno .harin bal dargiinhaa hen bsniig mdehgui bok medej av
2017-01-18
Зочин:
амаа тат бондны мөнгө идсэн ардчилсан хужаа минь
2017-01-18
Зочин:
TATVAR TULUGCHDIIN MUNGUUR BAS NEG XEREGGUI ZUIL XIIXNE DEE
2017-01-18
Mundag khun shuu:
Бал дарга, Чойбалсан маршал, Самбуу дарга гээд жинхэнэ Монголын төлөө зүрх нь цохилсон хүмүүс байсан. Сэхээтний төөрөгдөл зэрэг бол тэд нарын гавъяатай харьцуулахад юу ч биш. Тэд малчин ардын хотонд өссөн тул Монголын хөрс, түүх, соёл зан заншлаа гаргууд мэддэг байж. Бат-Үүл, Баавар мэтийн хот, хөдөөгийн альныг ч мэдэхгүй цөөврүүд аюултай байхгүй юу? Хүйтэн дайны үед Бат-Үүл Оросыг дагахгүй, Хятадыг дагаад л өдийд Монгол улс байхгүй болох байсан. Сталины хөшөөг нурааж, оронд Ринчин гуайн хөшөөг тавиад юу сайхан болоо бэ, Чойбалсан, Сүхбаатарын бухан, Самбуу даргын шарилыг хөндөөд юу сайхан болоо бэ, Хятадын эрлийз Баярцогт мэт нь гаднынхны явуулгаар л хийсэн зүйл шүү дээ.
2017-01-18