Уул уурхайн дэд сайдаар Н.Төмөрхүүг томилох уу
2017-01-18

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Уул, уурхайн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцэх сурагтай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайдаар томилогдсон Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдсон. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайдад Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүүг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлөөр өчигдөр шийджээ.

 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Л.Дашдорж эрүүл  мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх яриа гарсан.  Тиймээс түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг  нэр явж байгаа юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин