Шадар сайд Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллалаа
2017-01-18

Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлгийн томилолт Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллалаа.

 

Баян-Уул сумын хувьд зургаан багийн 1490 өрхөд 4580 хүн ам амьдардаг. Үүнээс 481 нь малчин өрх  байна. Харин тус суманд 91831 толгой мал өвөлжиж байгаа ажээ. 2016 оны 10 дугаар сараас хойш тус суманд 21 удаагийн цас орж, цасны зузаан 30 гаруй см болжээ. Цас хатуурч зузаарсны улмаас нийт нутгийн 90 орчим хувьд нь өвөлжилт хүндэрчээ. Өвөлжилтөд зориулж Монгол улсын Шадар сайд улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх 1000 боодол өвс, 240 шуудай тэжээл, эм био бэлдмэл, шаардлагатай бараа материалыг хуваарьлаж хүлээлгэн өглөө. Шадар сайд "Өвөлжилт илүү хүндэрч гарз хохирол амссаны дараа нь бус цаг үеэ олж, эрсдлээс урьчилан сэргийлэх нь чухал хэмээн" энэ  үеэр онцолж байлаа. 

 









 

Shuud.mn
Сонин хачин
utagshaa uvsuu gargaj bga mu:
Hurelsuh uuriinhuu hadsan uvsiig uragsh gargaj bhaar malchdadaa taraaj uguud ireh jil buysaagad uvsuur ni avchaach
2017-01-18