Анри Арсеналыг дараагийн шатанд үлдээлээ
2012-01-10

Францын хөлбөмбөгийн од Тьери Анри Арсеналд эргэн ирснийхээ дараа багтаа томоохон гавьяа байгууллаа. Өнгөрсөн шөнө английн цомын аваргын гуравдугаар шатны сүүлийн тоглолтуудын нэг буюу Арсенал-Лидс Юнайтед клубуудын тоглолт боллоо. Хоёр клубын аль хожсон нь дараагийн шатанд шалгарах болзолтой тоглолт эхэлсэн. Тоглолтын эхнээс их буучид давамгайлж тоглосон ч гоол оруулж чадаагүй. Харин Арсеналд эргэн ирээд анхныхаа тоглолтод оролцож байгаа алдарт Тьери Анриг Арсен Венгер хоёрдугаар үед талбайд гаргасан нь маш оновчтой сонголт болжээ. Тэрбээ 78 дахь минутад хөндлөн дамжуулалтыг Лидсийн алсын буланд цохиж гоол оруулснаар ийнхүү багаа цомын тэмцээний дараагийн шатанд гарах эрхтэй болгов. Ийнхүү Анри хожлын гоол оруулж шуугиан тарилаа. Арсенал дараагийн шатанд Астон Виллатай тулах болно.
Shuud.mn
Сонин хачин
Tierre Henry unen tasarhai. Odoo PL-d gooldood ug. 22nd MANU-g
2012-01-11
дамжуулалт гоол болдогоо бас шууд цохисон юм бишүү
2012-01-10