Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаах саналыг хүргүүллээ
2017-01-19

УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах гурван үндэслэл бүхий саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.


2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн дараа Сонгуулийн Ерөнхий хорооноос бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг тус тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай талаарх хууль зүйн үндэслэл, тайлбарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. СЕХ-ны энэхүү саналд үндэслэн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сард өргөн барьж, УИХ дээр хэлэлцэгдэж байна.

 

УИХ дахь МАН-ын бүлэг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын тухай мэдээллийг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5 дахь заалтыг баримтлан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хууль санаачлагчид нь дараах үндэслэлээр буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороонд ийнхүү уламжиллаа. Үүнд:

1. Өмнөх парламентын үед Улсын Их Хурлын сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар салган хэлэлцэх явцад өмнөх хуулийн зохицуулалтаа хэрхэн хүчингүй болгох асуудал нарийвчлан тусгагдаагүй нь хууль батлахад хүндрэл бий болгож байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн асуудлыг тус тусад нь зохицуулсан тухайлсан хуулиудыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн техник, хууль батлах процедурт нийлэмжтэй байна.

2. Монгол Ардын Нам нь улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэн аливаа асуудалд үндэсний зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ирсэн улс төрийн хүчин. Сонгуулийн хуулийг парламентын зөвшилцөл, УИХ-ын гишүүдийн нийтлэг ойлголцолд тулгуурлан батлах нь зүйд нийцэх болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын байр суурь, ард иргэдийн санал хүсэлт, хэвлэл мэдээллээр гарч буй шүүмжлэл, хандлага, ялангуяа УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь уг асуудлаар парламентын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгааг илтгэж байна.

3. Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад завсарлага авсан, зарчмын зөрүүтэй олон санал гарсан, өмнөх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох процедур хүндрэлтэй зэрэг хуулийн хэлэлцүүлэг сунжирсан нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага бий болгоод байна.


Хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй юм.


Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг харгалзан үзэж, зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсчээ.

Shuud.mn
Сонин хачин
unshaarai:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-19