Чуулганы хуралдаан завсарлалаа
2017-01-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Ингэснээр уг хуульд давхардсан зарим заалтад зохицуулалт хийсэн юм. Дараагаар нь Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн  хэлэлцэхийг дэмжив.  Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцээд чуулганы хуралдаан завсарлалаа.

 

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төсөлд дараахь зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг тусгасныг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.  Хуулийн төсөл нь 5 бүлэг, 40 зүйлтэй юм.

 

Уг хуулийн төслийг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин