Дотоодын цэргийн хуулийг хэлэлцэж байна
2017-01-19

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.  Дотоодын цэрэг нь улсын онц чухал объектийг хамгаалах, онц байдлын үед ажиллах зэрэг чиг үүрэг тусгагджээ. Харин бүтээн байгуулалтад оролцохгүй юм байна.

 

Гишүүд дотоодын цэргийг улс орны бүтээн байгуулалтад зохион байгуулалттай оролцуулах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин