Монгол хүн л Монгол Улсыг тэжээнэ
2017-01-20


Уг нь монгол хүнд хийж чадахгүй зүйл үгүй бололтой. Саяхнаас Н.Цэнгэл, С.Гантулга, Г.Чулуунхүү  нарын гурван залуу инженер автомашины дугуй, арас ясны төмрөөс бусдыг  чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн зах зээлд захиалгаар нийлүүлээд эхэлчихэж.   


 
Энэ гурван залууд  ажлын байр, багаж зэвсэг гээд байх зүйл үгүй шахам. Өөрөөр хэлбэл, залуу хүний  хийж бүтээх гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн  өдөр нь тус тусын ажлаа хийцгээд үдэш оройдоо  орон сууцны хонгилдоо цугларч, шөнөжин  үйлдвэрлэл явуулдаг гэсэн үг.  Бүтэн жил үргэлжилсэн туршилт нь амжилттай болж, тэдний хийсэн гупер чанарын тухайд япон чанарыг давжээ.   Гэхдээ тэдэнд аж ахуйн нэгж байгуулах сонирхол үгүй бололтой.  Ганц эд биш  жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд компани байгуулах нь хөл дээрээ босох арга зам бус  харин ч эсрэгээр дарамт болдог  байна.


 
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн сургаар аймаг, нийслэл дүүргийн татварын  байцаагч нар  ААН байгуулж, татвараа төл хэмээн  дарам­талж эхэлдэг аж. Үнэн хэрэгтээ,  эдгээр залуучууд шиг  халаасандаа мөнгөгүй,   байгаа мөнгөө нийлүүлж байгаад үйлд­вэр­лэл явуулах түүхий эдээ худал­даж авчихаад сууж байгаа хү­мүүст ААН байгуулж, татвар төлөх нь байтугай түрээсээ хэрхэн төлөх тухайд аргай үйлээ барж байгаа нь ч бий.  


 
Тиймээс  төр, засаг алс ирээдүйтэй, импортын  бараа бүтээгдэхүүнийг орлохуйц, эдийн засгийн үр өгөөжтэй  үйлдвэрлэл явуулах дүр төрх бүхий иргэдээ дэмжиж, тэднийг төсөлд хамруулах эс бөгөөс ажлын байраар ханган түүхий эдийг нь гаалийн татвараас чөлөөлж өгч яагаад болохгүй гэж.  


 
Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжилд хүрсэн түүх ийм л байдаг юм билээ.  Ганцхан жишээ дурьдая. АНУ гоц авъяастай, алс хэт нь улсын нэр нүүрийг гаргахуйц шинэ технологи, шинэ бүтээл туурвигчдаа дэмжин Цахиуртын хөндийг байгуулж өгсөн байх юм. Тэр л хөндийд   дэлхий дахинд цахиур хагалсан технологиуд  төрөн гарч тэр хэрээр АНУ-ын нэр хүнд өсч байгаа нь ойлгомжтой.  


 
Тэр жишгээр Монгол Улс яагаад явж болохгүй гэж. Цахиуртын хөндийг  бий болгон, ажлын байр, түүхий эдээр хангаж өгч чаддаггүй юм аа гэхэд татварын дарамтаас чөлөөлж, бодлогоор дэмжээд өгвөл манай залуучууд мөдхөн  бөглөрөлт ихтэй үед агаарт хөөрдөг суудлын тэрэг үйлдвэрлэн Монгол Улсын нэрийг дуурсгахад гайхах зүйл алга.  


 
Нөгөөтэйгүүр,  Монгол Улс байгалийнхаа баял­гийг түү­хий­гээр нь дэл­хийн зах зээ­лээс хэд да­хин хямд үнээр экс­пор­тол­чихоод эргээгээд зах зээлийн үнээр худалдан авч үйлдвэрлэл явуулж байгаа. Үүнийг нотлох олон баримт буй.  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт төмрийн хүдрийн асар их нөөц бүхий бүхэл бүтэн уул байсныг санаж  байгаа байх. Түүнийг  орд газарт  Болдтөмөр ерөө гол компани  олборлолт явуулан төмрийн хүдрээ  түүхийгээр нь  тэвш тэвшээр нь Хятад руу  экспорлосоор  байгаа.


 
Ерөөгийн ард түмний хайрлаж, шүтэж ирсэн Минжий хангайн салбар уулсын нэг Дулаан ханы ар бэл, Хандгайт уул нунтаг хөх  шороо болон хувирсаар эдүгээ уул  байсан ор мөргүй болсон төдийгүй эргээд эх нутагтаа өндөр үнэтэй хадаас болж орж ирэх  жишээтэй. Мөдхөн шуудайлах хөх шороо ч үгүй болох биз. Чухам тэр цагт  өнөөдөр татварын дарамт дор тарчилж буй залуучуудын бүтээл Монгол Улсыг тэжээж  мэднэ. Монгол хүн монгол хүнээ тэжээх болохоос биш хямд гээд  худалдаж аваад л байх машины сэлбэг чинь эргээд хятад хүнийг Хятад улсыг хоолтой хонуулдаг гэдгийг санахад гэмгүй л болов уу.

 

Эх сурвалж: mminfo.mn

Ч.Чулуунцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ гомо мөнхөө гэдэг хүн нь тийм л хэцүү болдоггүй хүн юм байх даа
2017-01-22
баагий:
Чөлөөт эдийн засгийг хөгжүүлхэд нийгмийн гишүүдээ дэмжиж байж л богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн жишээ эргэн тойрон байна. Олон татварын байцаагч, хөл дээрээ босоогүй ААН-г дарамтлаад юу ч олохгүй гэдгийг ойлгодоггүй юм билээ. Ядахдаа Д.ТРАМП ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хэлж байгааг нь ойлгоосой доо. Өөрсдийгөө ухаантай гээд бодчихсон хүмүүст юм ойлгуулна гэдэг хэцүү дээ.
2017-01-22
Зочин:
mongoliig mongol hun l hogjuulj tejeene. gadnihan bol zugeer l guanz delgfuur meteer shulahaas oor yum baihgui eniig oilgohod ta nart 100 jil heregtei baih l daa .nadaa bol oilgohod amarhan. bi gadnihan shig ataarhuu busdiin muud durtai tiimees hend ch tusaldaggui yag solongos humuus shig muu hun
2017-01-20
Хямралын эсрэг хамтдаа:
httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-20
ЗОЧИН:
Монгол хүн монгол улсаа тэжээнэ энэ үнэн шүү
2017-01-20
hooe duuugai l bai l daaa:
YU geed soliorood bgaaan beee chi muu yun tsahiurtiiin hundiii . duugai bai l da kkkkk odooo darga nar med chuul baiguulna gd suuchinaa. asar ih mungu ideh zam ii ni neechiv dee
2017-01-20