Матар хүний аминд хүрчээ
2017-01-20

 

Австралийн хойд хэсэгт матар, хүний аминд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Амиа алдсан иргэн 47 настай эрэгтэй гэнэ. Мөн түүнтэй хамт явж байсан хоёр эмэгтэй сураггүй алга болсон эрэн хайх ажиллагаа эхэлсэн талаар албаныхан мэдээлэв.  “Какаду” гэх Үндэсний цэцэрлэгт хүрээлнгийн ойролцоо уг хэрэг гарчээ.

 

Цагдаагийнхан хэргийн газраас хоёр км-ийн цаана матрыг буудаж, устгажээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан матар ихтэй гол, мөрөн рүү иргэдийг ойртохгүй байхыг уриалан, хорио цээрийн бүс тогтоосон талаар Цагдаагийн ахлагч Боб Харрисон сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

1987 онд тус бүс нутагт матар хүний аминд хүрсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин