ХБК-ийн удирдах зөвлөлийг шинэчиллээ
2017-01-20

 
БСШУС-ын сайдын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/16 тоот тушаалын дагуу зарим төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа. 
 

Тодруулбал, Хөгжим бүжгийн коллеж, Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулав. Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөл нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд төрийн төлөөлөл 9, хамт олны төлөөлөл 7 хүнээс бүрдэж байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш нар томилогдов. Харин Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар томилогдлоо. 

Shuud.mn
Сонин хачин
ГАРЧИГ ОЙЛГОМЖГҮЙ:
ЯДАЖ ГАРЧГАА ТОВЧЛОХГҮЙГЭЭР ХҮНД ОЙЛГОМЖТОЙ БИЧЭЭЧ.
2018-08-03
unknown:
zuv zuragaa taviaraa
2017-01-20