Сургуулийн автобус осолдож, хүүхдүүд амиа алджээ
2017-01-20

 

Энэтхэг улсад сургуулийн автобус осолдсон талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Уг ослын улмаас 15 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын 14 нь дунд сургуулийн сурагчид байсан хэмээн албаныхан мэдээлэв. Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа “Илүү хариуцлагатай байх байсан юм” хэмээн жиргэжээ.

 

Автобус Эта хотоос Уттар Прадеш хот руу явж байхдаа осолжээ. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн хэмээн албаныхан үзэж байна.

 

Тус улсад өнгөрсөн 2015 онд автобусны ослоор 146,133 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин