“Эрдэнэс Тавантолгой” 22.5 сая ам.долларын гэрээ хийлээ
2017-01-20

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудыг  өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Тус компани нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн дүнг  100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэхээр болжээ.  Уулзалтын дараагаар “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

 

-Баруун Цанхийн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ?

 

-Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийнхаа үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа. Хамгийн эхний гарсан 300 мянган тонн нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулалт хийлээ. Нээлттэй сонгон шалгаруулалт хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Хамгийн гол нь өндөр үнэ хэлсэн компанийг сонгон шалгаруулсан юм. Өөрөөр хэлбэл, 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох боломж бүрдүүлэх гэрээ хийлээ.

 

Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км тээвэрлээд ийм үнээр зарж байсан юм. Харин өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдлаа. Нэг ёсондоо зах зээлийн үнэд ойртсон явдал болж байна. Бид энэ үнийг зах зээлийнхтэй харьцуулж үзлээ. Өнөөдөр Баяннуур аймагт угаах үйлдвэрт авдаг үйлдвэрийн үнэ 145 ам.доллар байна. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км-ийн тээврийн зардал, гаалийн татвар, АМНАТ, уурхайн өртөг зардлыг хасаад үзэхэд нэг тонн нүүрсний 72-73 ам.доллар болж байгаа. Тэгэхээр бид үнийг 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна. Бизнес хийж байгаа компанид тодорхой хэмжээгээр ашиг гарах ёстой.

 

Бид Баруун цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй. Зүүн Цанхийн ордоос “Чалко”-гийн өр төлбөрийг өгч байгаа. Баруун цанхиас нүүрс олборлож байгаа компани ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргахаар төлөвлөсөн. Эхний 300 мянгыг сая олборлолоо. Дараа дараагийн нүүрсээ олборлосон даруйд худалдаад явна.

 

-“Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?

 

-Үнийн өсөлттэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс үнэ 59.3 ам.доллар болж өссөн. Энэ бол үнийн индексээрээ автоматаар бодогддог. “Чалко” компанитай хийсэн хамгийн өндөр үнэ. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл явна. “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Эхний гурван сард ийм өндөр үнэтэй үедээ нүүрсээ нийлүүлнэ. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.

 

-Нүүрсний үнийн борлуулалтад ямар бодлого барьж байна вэ?

 

Гэрэл зургийг MPA.mn

-Компанийн бодлого цаашдаа нэмүү өртөг шингээсэн үнээр борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газраас ч энэ талын чиг үүрэг өгсөн. Компани цаашдаа нүүрсээ угаагаад нэмүү өртгөөр боловсруулах боломжийг хайж байгаа.  Та бүхэнд “Энержи ресурс” компанид “Та бүхэн зах зээлийн үнээр манай нүүрсийг авч болно. Та бүхэн манай үнэ ханшаар нүүрс аваад нэмүү өртөг шингээн угаагаад гаргаж болно” гэдгийг хэлсэн. Цаашдаа угаах, боловсруулах чиглэлд ажиллана.

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож байна вэ? 1072 ширхэг хувьцааг амилуулахын тулд энэ хэлэлцээрээр нүүрсээ яаж үнэ хүргэх вэ?

 

-Засгийн газраас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Асуудлаа боловсруулж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлээр нүүрсээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах бодлого барьж байгаа. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх байх.

 

-“Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээрт ямар чиг шугамаар орж байна вэ?

 

-Хэлэлцээрт Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа.  Асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төвлөрч байгаа. “Тавантолгой” компанийн хувьд ажлын хэсэгт орж байгаа. Гэхдээ УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ.

 

-Сонгон шалгаруулалтаар ямар компани орсон бэ? Нүүрсний үнэ өсгөхөд энэ компани хэрхэн ажиллах бол?

 

-Нүүрсний үнэ зах зээлээс хамаарна. Нээлттэй дуудлага худалдаагаар зах зээлийн үнэд ойртуулж байна. Гэхдээ зах зээлийн үнэ яаж өсөж, буурахаар шалтгаалах юм. Сүүлийн үеийн мэдээгээр нүүрсний үнэ олон улсад 30-аад хувиар буурсан. Манайд ч гэсэн өчигдрийн ханшийн мэдээллээр 100 юаниар унасан байсан. Ер нь нүүрсний үнэ буух талдаа байна. Энэ нь Хятадын бодлогоос хамаарч байгаа. Хятадууд хаасан уурхайн ордуудаа буцаагаад нээсэн.

 

-“Эрдэнэс Тавантолгой” 2017 онд хичнээн тонн нүүрс олборлолт явуулах бол?

 

-ТУЗ-аас 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаварыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

 

-“Чалко”-ийн өгөх нүүрсний үнэ яагаад зах зээлийн ханшнаас бага байна вэ?

 

-“Чалко”д төлөх мөнгө индексээр явдаг. Нэг сарын нүүрсний үнийг өнгөрсөн оны 11, 12 сарын үнийн дунджаас тогтоодог. Энэ дундаж үнийг гаргадаг дөрвөн индекс байдаг. Үүнийг 2011 онд анхны хэлцэл хийхдээ тогтоосон. Энэ 4 индексийг 2 сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоодог. Түүнээс дундаж үнэ гарч байгаа юм. Ер нь бол 60 ам.доллар давах байх гэж бодсон ч ханшны нөлөөллийн улмаас 59.3 гарсан.

 

-71.5 ам.долларын үнийг ямар шалгуураар тогтоосон бэ?

 

-Үнээс гадна олон зүйл хамаарна. Тээвэрлэлтээ хийж чадахгүй хэрнээ өндөр үнэ хэлэх магадлал бий. Тиймээс тухайн компани урьдчилгаа төлбөр төлөх чадвартай эсэх, тээвэрлэлтээ хийх чадамж зэргийг нь харна.

 

-“Тавантолгой” дээр “Чалко”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” бүгд өөр үнэ тогтоодог. Үүнийг  яагаад нэг үнийн бодлогоор зохицуулахгүй байна вэ?

 

-Ерөхий сайд “Нэг цонхны бодлого хэрэгжүүл” гэсэн үүргийн Тавантолгойн орд дээр ажиллаж байгаа гурван компанид өгсөн. Тэр гурван компанийн үнэ өнөөдөр ч өөр байгаа. “Энержи Ресурс” нүүрсээ угаагаад гаргаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” бол өнөөдрөөс эхлээд уурхайн аман дээрээсээ борлуулж байна. Ер нь нэг цонхны бодлогыг гурвуулаа баримтална. Гол нь угаасан нүүрсний үнэ зах зээлийн зарчмаар аль аль компанидаа ашигтай байх ёстой гэдэгт тохирсон.

 

-“Чалко”-д өгөх нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тогтоож болдоггүй юм уу?

 

-Эдийн засаг хямралтай үед олборлогч компанийнхаа өрийг бэлнээр төлөх боломж байгаагүй. Тиймээс нүүрсээр төлөхөөр тохирсон. Нүүрсний үнийг дээр дурьдсан дөрвөн индексээр тооцож байгаа. “Чалко”-гийн өрийг хэзээ дарж дуусна тэр үед харилцан бодит үнэ тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол “Чалко”-гийн өрийг дараад, тэрнийхээ дараа зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Амжилт.
2017-01-23
зочин:
энэ гомо мөнхөө гэдэг хүн нь тийм л хэцүү болдоггүй хүн юм байх даа
2017-01-22
irgen:
Sain medee b.a. MAN bitgii ih namchirh mongolin ard tumen bol ard tumen shuu uvaagui zan ih gej b.a .iim chadaltai humuus ali ch namd ard tumen dund b.gaa chadaltai zuviig ni olj ajilluulj eh ornoo urnuus hurdan gargah heregtei b.a
2017-01-22
тэнэг:
Энэ бөгс долоогч гавьяа байгуулцан мэт гайхуулахаа больмоор юм. Тэнэг гэдгээ таниулах гээд байгаа юмуу.
2017-01-22
Зочин:
эрдэнэс тавантолгой нүүрсээ энержи ресурс шиг угаагаад зараач.
2017-01-22
sain bn:
5tolgoi toriin company gehed uurhain ajil uneheer sain ywj bgaa n hamt olnii chadwartaig haruulj bn.
2017-01-21
Зочин:
iimerhuu gereeg neg jijig aj ahun negj l hine shde .daan chmanau uls maani yduu jijig bna daaa.
2017-01-21
Зочин:
Эрэл банкинаас 24 сая доллараа авчихаач төр байгаа юм бол
2017-01-21
Зочин:
Мундаг гэхээс өөр юу гэж хэлэхэв
2017-01-21
Kkkkkk:
Hedeer ch hiisen bai ard tumend shirheg budaanii ashiggui biz dee margah hun bval mongoloos zsilaarai kkkk
2017-01-21
Зочин:
Hu hereg yu hereg bisjii
2017-01-20
Зочин:
Tsagdaa
2017-01-20
hutsaa muu pyzda naraa:
muu umhii pyzdaa nar mini uvug deedsiinhee haluun ami buleen tsussaaaraaa ur huuheddee uvluuulj ugsun gazariig eh nutgiig mini suiruulcheed tom tom shaaagaad bgaaarai er ni ene tsag ued amidarch bgaa archaagui sheesnuud eh delhiigee uhaj ideh albatai yu ain hun ehiigee huhuj amidardag bolhoos gedsii ni uhaj tsoolj amidardag biluu baliar chenj hogiin nergui yanhan lalriin uls turiihniig tejeeh gj eh nutgaa uhah albatai yumuu boli naaadhaa
2017-01-20
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-20
Ganzorig:
Ariunbold zahirald bayar hurgeye.Shudraga saihan ajillaarai.Bolj ugvvul olborloltoo uuruu hiivel zugeer bh daa.
2017-01-20
irgen:
Omno ch gesen iim uneer ogoj baisnyg baga uneer ogoj baigaa gej ard tumnee huurch baisan yom bish bniz dee?
2017-01-20
dasdasd:
zangiagaa jaahan urt zangidaarai. busdaaraa bolj bna.
2017-01-20
TTJVCO:
TTJVCO -iin gadaad ajiltadiin tsalin sard 100 000 dollar baihad ashigtai ajilahad hets yy dee???
2017-01-20
Зочин:
su, batboldyn tawisan ur biz dee
2017-01-20
Зочин:
su, batboldyn tawisan ur biz dee
2017-01-20
ЗОЧИН:
1072 ХУВЬЦААНЫ АШИГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ӨГДӨГ БОЛВОЛ АРДЫН НАМ ХАДАНД ГАРНА ДАА. ДЭМЖИНЭ.
2017-01-20
зочин:
Чалкогийн өр гэж дарж бардаггүй сонин өр бн энэ ямар учиртай өр вэ хэний тавьсан өр вэ мөнгөөр ньюу хийсэн юм бэ энэ өрийг шалгуулмаар бна ер нь төр гэж байгаа бол шалгах естой
2017-01-20
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344333 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Оролдоод үзээрэй хүмүүсээ!
2017-01-20
Зочин:
нүүрсний тээвэрлэлтийг манай улс төрчид авсан юм биз дээ
2017-01-20
Хямралын эсрэг хамтдаа:
httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-20