Иргэд балгасандаа үлдэж, эрх мэдэлтнүүд Их тэнгэрийн ам руу нүүнэ
2017-01-20

 

Монголчууд гамш­гийн нөхцөлд амьдарч байгаа нь нэгэнт тодорхой болчихсон. Улиг болтол давтсан утааны асуудлыг орхиё. Харин биднийг улирал харгалзахгүй түгшээж байгаа нь газар хөдлөлт. Хүн амын 80 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа гэх. Хамгийн гол нь Улаанбаатар гэлтгүй улс даяараа газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт барилгын 25 орчим хувь буюу найман баллын бүсэд 28  хувь, долоон баллын бүсэд 30 хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг судалгаа бий. Түүнчлэн 1970 оноос өмнөх барилгатай “тооцоо” хийх боломжгүй гэдэг. Гэтэл 2011-2015 онд хотод нийтийн зориу­лалт­тай 524 барилгад газар хөдлөлд тэсвэрлэх чад­варын үнэлгээ хийхэд  278 нь нурахад бэлэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү 278 дээр 1970 оноос өмнөх барилгууд нэмэгдэнэ. Товчхон дурьдахад ийм.

 

Харин лхагва гаригт Аюулгүй байдлын байн­гын хорооны хурал­даанд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын аюул­гүй байдлын талаар мэдээ­лэл хийв. УИХ-ын тогтоол, Ерөнхий сайдын  захирамжийн хүрээнд өнгөрсөн онд барилгын чанарыг шалгаж дүгнэлт зөвлөмж гаргажээ.

 

Юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөд­лөл­төд тэсвэргүй 14 блок барилгыг буул­гаж шинээр барих асууд­лыг шийдвэрлэх шаард­лага­тай гэж үзэж байгаа аж. Үүний тулд нэн яарал­тай­гаар 38.8 тэрбум төгрөг батлах хэрэгцээ гарс­ныг гишүүдэд танил­цуулав. Мөн эрсдэл үүс­сэн үед Төрийн ордных­ныг шилжүүлж байр­луулах бэлтгэлийг ч хан­гасан байна.  Томилогдсон ажлын хэсэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөл, УИХ, түүний Там­гын газар, Засгийн газ­рыг түр байрлуулах болом­жит байрыг сонгож. Тодруулбал, УИХ-ыг Засгийн газрын XI байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн ажлын албыг Их тэнгэр дэх XXIV байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын XIII байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувил­барыг сонгосон байна.

 

Ийнхүү төв ордныхон Их тэнгэрийн ам зэрэг агаар салхи сайтай, аюул­гүй газар руу нүүх нь. Харин нийслэлээр зог­солт­гүй хөдөө орон нутгийн­хан нурахад бэлэн бол­сон балгасандаа үлдэх юм байна.

 

Иргэдийн ажиллаж амьдардаг 1970 оноос өмнөх барил­гад үнэлгээ хийх шаард­лагагүй гэж үзсэн хэрнээ Төрийн ордонд Ажлын хэсэг томилж нүх сүв болгоныг шал­гасан байх нь. Төрийн ордон хэзээ мөдгүй нураад унах нь юу бол. Түүнээс өм­нө эдийн засгийн хям­рал, утааны асуудлаа ярилцая.

 

С.УЯНГА

 

Эх сурвалж: polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Дэлгэрхангай Алтанговь:
Кувейтын амалсан монго нь доромж утгатай бас бага монго ьайсан. Ухаандаа монголчууд Торийн ордны ч монго байхгуй мусульман Кувейт туслаж Бариж оглоо гэх аятай. 2.Мусульманы цоонхи буюу хасаг казахуудыг дэмжих алсуур эдийн засгийн бодлого байсан . Тусламжмийн. Тендерд нь Мусульман эзэнтэй Малайазийн компани барина гэсэн байгаа. Стратегийн бодлого тагнуулын шинжтэй зуйл байсан . Жишээ нь барихдаа ханан нь чагнах тохооромж цементенд зуураад тавьчих монгол улсын нууц угуй болно . Тэгээд олсон мэдээллээ мусульманы улс Казахстанд дамжуулах туугээрээ Казахстанаас ашигтай шийдэл гаргуулах тэдэнд нуур олох. Казахстан Баян олгий нь хасаг казахуудаар дамжаад Монголтой хамааралтай. Кувейтын монгийг олсон элчин Сайран казах тагнуул гэсэн шум гарч байсан. Улаанбаатарын казахууд Кувейтын тусламжаар бариндах Монгол торийн ордны тендерт бодлогоор тулхуур оролцогч Болох!? Байсан зэргээс анализ хийж болох юм. Монгол баян улс шуу дээ! Торийн ордноо ч хуухдийн цэцэрлэгээ ч Оорсдоо барих баялаг ,буян,ухаан
2017-01-23
Дэлгэрхангай Алтанговь:
Кувейнтын амалсан монго нь доромж утгатай Ухаандаа монголчууд Торийн ордны ч монго байхгуй мусульман Кувейт туслаж барила гэж аятай. 2.Мусульманы цоонхи буюу хасагказахуудыг дэмжиж эдийн засгийн арга байсан Жишээ нь Барилгыг Мусульман эзэнтэй Малайазийн компани барина гэсэн байгаа. Тийм бодлого тагнуулын шинжтэй зуйл байсан . Жишээ нь барихдаа ханан нь чагнах тохооромж цементенд зуураад тавьчих монгол улсын нууц угуй болно . Тэгээд олсон мэдээллээ мусульманы улс Казахстанд дамжуулах туугээрээ Казахстанаас ашигтай шийдэл гаргуулах тэдэнд нуур олох. Казахстан Баян олгий нь хасаг казахуудаар дамжаад Монголтой хамааралтай. Кувейтын монгийг олсон элчин Сайран казах тагнуул гэсэн шум гарч байсан. Улаанбаатарын казахууд Кувейтын тусламжаар бариндах Монгол торийн ордны тендерт бодлогоор тулхуур оролцогч Болох!? Байсан зэргээс анализ хийж болох юм. Монгол баян улс шуу дээ! Торийн ордноо ч хуухдийн цэцэрлэгээ ч Оорсдоо барих баялаг ,буян,ухаан ,мэлмий,авьаяс байгаа!
2017-01-23
зочин:
энэ гомо мөнхөө гэдэг хүн нь тийм л хэцүү болдоггүй хүн юм байх даа
2017-01-22
hutsaaaaa:
ta nariin tuluu zutgej baigaa bid chin ordniii balgasand daruulchih maargvi l bn shvv . bid chin monholiin lidervvd seheetnvvd .. getel 3 ortstoi . 1 baishin unahad . heddne guilagchinguud . tednii vr sad l chad bizdee .
2017-01-21
Зочин:
Монгол төр хулгайч луйварчин алуурчин худалч мэхлэгч нарын үүр болсон Монголын ард түмэн дэндүү тэсвэртэй юм уу дэндүү тэнэг юм уу
2017-01-21
hend hamaatain nurna l biz:
ugui yahav dee heden lyivarchin l dotor ni bgaa bizdee baishin nurlaa gd mongoliin tur muhuhgui bgaa yumiig ni idseer bgaad mongoliin turiig unagaj bn ard ni aaviin huu ch bn eejiin ohin ch baina utaand hordoj bgaa bidend yamar hamaatain utaand zarsan 135 ter bumaa olj ireed baishiingaa barij amid uldtsgee
2017-01-21
Зочин:
Яахаараа манай барилгууд солих нураах тухай ярьж менге тесевлеж иддэг юм бэ. Гадна 100 гаруй жил болсон мод оролцуулсан том барилгууд мянгаараа л терийн байгуулагууд нь дотор нь байж л байдагшуу
2017-01-21
Зочин:
Аль хэдийнээ өргөтгөөд, шинэчлээд барьчих байсиймоо. Аль 7-8 жилийн өмнө Кувейтийн сангаас өгсөн мөнгөөр барьчихсан бол тэр үеийн ханшаар төсвөөс мөнгө гаргалгүй барьчих байсан. Харамсалтай нь улстөрчид өөрсдөө худлаа популизм хийж улстөржсөөр байгаад энэ мөнгө ч байхгүй, ордоны барилга ч байхгүй болсон. 1.0 сая доллараар зураг төсөв хийлгэсэн, хойд цэцэрлэг рүүгээ сунгая, хажуу тийшээ сунгая гэсэн Оюунаас авахуулаад бүгд л худлаа жүжиг тавьсан. Одоо бол дотроо багтахаа болиод нурах шахсан. Тю ххлсон улстөржилтөөс болоод ордон барих мөнгө ханшийн уналтанд орсон. Одоо тэгээд төсвөөс ийм их мөнгө гаргахаас өөр аргагүй болсон. Монгол төрийн ордон шүү дээ. Тэнд улстөрчдөөс гадна тэдэнд үйлчилдэг олон байгууллага, гэмгүй төрийн албан хаагчид бий.
2017-01-20
цэцэг:
Төрийн ордоны засвар нэн тэргүүнийх биш
2017-01-20
Зочин:
БОЛЬЁ ОО
2017-01-20
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй.
2017-01-20
сайнаа:
иргэд ямар балгасанд үлдэх юм бэ цогтын цагаан балгасанд уу
2017-01-20
Монгол хүн:
Монгол төр байгаа цагт аюулгүй байдлын арга хэмжээ авах нь зөв өө. Сайн ч бай муу ч бай үндэсний аюулгүй байдлын үүднээс төрийн ордонг засах, бүр шинэ байшин барих нь зөв. Санхүү төсөв мөнгөө л зөв цаг үед нь шийдэх хэрэгтэй.
2017-01-20