“Айс Эйж” гэх савласан мөсийг авахгүй байхыг анхаарууллаа
2017-01-20

НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байжээ. 

 

 

Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин