Дэлхийд эх орноо төлөөлөх шилдгүүд тодорлоо
2017-01-20

 

Энэ оны 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эх орноо төлөөлөн мэргэжлийн ур чадвараа сорих хүмүүс өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Мэргэжлийн боловсролын сургалт түншлэл ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний таван төрлийн шилдгүүд шалгарч, олон улсад эх орноо төлөөлөх эрхийн батламжаа гардав.

 

Монгол-Солонгосын политехникийн коллеж дээр гагнуурчин, цахилгаанчин, барилгын өрлөгчин, сантехникч, мужаан зэрэг мэргэжлээр сурч боловсорч байгаа 22 нас хүрээгүй залуучууд цугласан юм. Тэд “Монгол Ур чадвар” тэмцээнд анхан шатнаас эхлэн цойлж үлдсэн бөгөөд нэг төрөлд хоёр оролцогчийг шалгаруулсан. Улмаар ирэх 10 дугаар сард таван төрөлд дадлага, ур чадвар, мэргэшлээ дээшлүүлэн бэлтгэсэн хоёр оролцогчоос илүү ур чадвартай нэг нь Абу Даби хотыг зорино. Хоёр оролцогчид мэргэжлийн ур чадвар, англи хэлний мэдлэг, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нэгийг шалгаруулна. Таван төрөл тэмцээнд шалгарсан нийт 10 оролцогчийг цаашид дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын материаллаг баазад түшиглэн бэлтгэлийг хангуулна. Түүнчлэн Холбооны бүгд найрамдах Герман улсад очиж мэргэжлийн дадлага хийлгэх эхний төлөвлөгөөг талууд хэлэлцсэн байна. 


Батламж гардуулах арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа нарын зочид төлөөлөгчид оролцсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр “Монголчуудын нэр хүндийг олон улсад өсгөхөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхний, энэ тэмцээнд оролцож байгаа ур чадвартнуудын хувь нэмэр маш их. Судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй мэргэжлүүд нь МСҮТ-ээс төгсөн гарч байгаа та бүхний эзэмшсэн мэргэжил байдаг. Гэтэл өнөөдөр ажилгүй хүмүүсийн ихэнх нь дээд боловсролын дипломтой байгаа. Энэ урвуугаа харсан нөхцөл байдлыг өөрчлөх, бодлогын шинэчлэл хийх болно” гэж хэллээ. Тэмцээнд оролцогсдод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 500 мянган төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг гардуулан өгсөн юм.


Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн. Харин 2015 онд есөн мэргэжлээр Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон. Энэ удаагийн тэмцээнд 76 улс орон оролцохоор болжээ.

 


Тэмцээнд шалгарсан оролцогчид:


Гагнуурын төрөлд Д.Нямрагчаа /Герман-Монголын МСҮТ/, Ж.Жанлав-Ойдов /Техник, технологийн дээд сургууль/


Мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх /ТТДС/, Э.Бат-Орших /Говь-Алтай МСҮТ/


Сантехникийн төрөлд Ц.Долгормаа /Ховд хөгжил ПТК/, Б.Нямдорж /ТТДС/


Цахилгааны төрөлд Ж.Уранцэцэг /Налайх МСҮТ/, Б.Баянбаатар /Дорнод ПТК/


Өрөг угсралтын төрөлд Ц.Мягмарсүрэн /Барилгын ПТК/, Х.Мөнхжаргал /Дорнод МСҮТ/ нар тус тус нэг, хоёрдугаар байрт шалгарлаа.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Мөнгөтэй болох арга httpCash4Visits.comref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-22
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүo
2017-01-20