Хүйтний эрч суларна
2017-01-23

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

23,24-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.

 

 

2017 оны 01дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж,  Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин