Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв
2017-01-23

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр /2017.01.22/ “Монгол бөхийн өргөө”-нд боллоо.

 

Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ны бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ. Харин Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Оюут хясаа” ХХК-ны бөх, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэв.

 

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Мондэй” группийн бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин