“Мундаг аав” кинонд мөнхрөв
2017-01-23

Одоогоос хоёр жилийн өмнө "Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэх залууг олон нийт "Мундаг аав" хэмээн нэрлээд байсан билээ. Гэвч тэрбээр зуурдаар бурханы оронд одсон.

 

Түүний гэргий Д.Амаржаргал гэгээн дурсгалд зориулан уран сайхны кино бүтээх санаачлагыг гаргажээ. Улмаар “Простар” фильм, “Fill” студитай хамтран “Сайн аав” хэмээх уран сайхны киног бүтээсэн байна. Уг кино нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэллээ.

 

Киноны нээлтийн үеэр “Улаанбаатар такси” ХХК-ийн зүгээс Т.Даваасүрэн агсны хөлөглөдөг байсан 1224 улсын дугаартай автомашиныг гэр бүлийнхэнд нь гардуулан өгсөн юм.

 

Киноны голд дүрд жүжигчин найруулагч СТА, С.Баттулга, Ш.Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д.Энхжин болон И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тоглосон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин