“Эрдэнэт” төрөөс шимэгчдийг илчилж, эрүүлжүүлэх үндсийг тавив уу?
2017-01-23

 

Энэ долоо хоногт УИХ-аар “Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процессыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлнэ. Үүнийг угтаж олон нийтийн санаа бодлыг тандах зорилготой “М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах шийдвэрийг эцэслэн гаргав” гэх цуурхал дэгдээж, цахим ертөнцөөр шуугиулаад авсан. Олон нийтийн зүгээс уг асуудлыг шууд эсэргүүцсэн хэсэг байхад гайхаж тээнэгэлзсэн, төрд үл итгэсэн байдалтай нь зонхилж байлаа. Тэгвэл дээрх цуурхал үнэн гэвэл төрд шахаа хийх ганцхан зорилгын үүднээс л гаргасан шийдвэр гэж судлаачид баталж байна. Үнэхээр ч “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж тэрбумтан болсон олон улстөрчийн удаа дараагийн үйлдлүүд баримт нотолгоотойгоо хадгалагддаг тухай яриа бий. 
Хэрэв төр “Эрдэнэт”-ийг авахад хүрвэл 500 сая ам.долларыг шууд гаргах шаардлагатай болно. Худалдан авсан 400 сая ам.доллараас гадна Оросын талтай хийсэн гэрээнд заасан ёсоор гуравдагч этгээдэд худалдах бол нэмж 100 сая ам.долларыг ОХУ-д  төлөх ёстой. Тиймээс Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын зээлийн хүү 580 сая ам.долларын зэрэгцээ “Эрдэнэт”-ийг авах 500 сая ам.долларыг гаргах ямар ч боломжгүй.

 

УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ  “580 сая ам.долларыг дотоодоос шавхаж төлбөл эдийн засаг бүхэлдээ унаж, ханшийн өсөлт, түүнтэй шууд хамааралтай үнийн өсөлт, бараа материалын хомсдолд иргэд нийтээрээ элгээрээ хэвтэнэ” хэмээн  анхааруулсан. Тиймээс гаднаас зээл авч  тулгамдаж байгаа энэхүү өрөө төлөх шаардлагатай гэсэн  гарцыг  тэрээр хэлж байсан юм. Түүнчлэн эдийн засаг  хүндхэн байгаа  ийм  үед төр “Эрдэнэт”-ийг авах ямар ч боломжгүй, намын бүлэг болоод Засгийн газраар ч ийм яриа болоогүй, худал  цуурхал тарааж байна гэдгийг  мэдэгдсэн. 
Хэрэв  төр буцааж авах дүгнэлт гаргаад, олонхиороо дэмжвэл эрх баригчдын нэр хүнд шалдаа буух нь тодорхой. “Эрдэнэт”-ийг сааж, хэтэвчээ зузаалахын л тулд иргэдийнхээ бүсийг чангалж эхэлбэл ард түмэн ч удаан тэсэхгүй. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид Монголын төрийн бодлогыг хүлээн зөвшөөрч, ойлгохгүй. Тэд үргэж зугтсаар л байна.

 

Мөн дотоодын хөрөнгө оруулагчид ч олон улсад ийм том хэмжээний гэрээ хэлцэлд дахин оролцох зориг үгүй болно. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  “Эрдэнэт”-ийг төр булааж авна, “Төрийн мэдэлд авна” гэсэн цуурхлын эзэн нь МАН-ын дарга М.Энхболд хэмээн удаа дараа зарласан. Гэвч  үнэндээ энэ тухай байнга ярьдаг хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрөө  гэдгийг захын хүн мэднэ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг эрс эсэргүүцэж олон удаа хэвлэлийн хурал зохион байгуулан, “Төр заавал булааж авна” гэх мэссэжийг хүргэсээр ирсэн. Туршлагатай парламентч, зангарагтай улстөрч хүн ийнхүү танигдах гэж ядсан цоо шинэ гишүүн шиг поп улс төр хийсний цаад учир нь шахааны бизнес нь хаагдах болсонтой холбоотой нь сүүлийн үед С.Эрдэнэ гишүүний гаргаж тавьсан баримтаас ойлгомжтой болов.

 

“Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн” гэх уг мэдэгдлийг дэд дарга няцаагаагүй төдийгүй “Хууль зүйн сайд байх үеийн юм ярьж байна лээ” хэмээн хүлээн зөвшөөрсөн нь дээрх таамгийг олон нийтэд баталж өглөө. Өдий хүртэл түрээсийн байранд амьдардаг, Хятадын тагнуул, хууль засдаг гэх мэтийн хэл аманд өртөж байсан Ц.Нямдоржийг “шахаагаа” хамгаалсан энэхүү улс төр нь татаж унагаж ч мэдэх юм. Ер нь бол “Эрдэнэт”  үйлдвэрт шахаа хийгээгүй улс төрийн лидер гэж Монголд бараг үгүй. Эхэлж гаргасан баримт нь л С.Эрдэнийн биеэр Ц.Нямдоржийг илчилсэн болохоос цаана нь төрийн мөнгөөр туйлагсад  олон бий. 
Шахааны бизнесийн талаарх дээрх мэдэгдэл хоёр улстөрчийн зөрчил гэхээс  илүү Монголын улстөрд бугласан булхай, ард түмний өмнө үзүүлдэг хуурамч дүр төрхийг илчлэх томоохон өрнөлийн эхлэл гэж  олзуурхах судлаач ч бас цөөнгүй байна. Энэ жишгээр төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөдөлшгүй нотолж, ард түмэнд зарлан, өмчийг эргүүлэн татах үйл явцыг эхлүүлэх ч магадлалтай гэж судлаачид мөн ярьж  байна. “Эрдэнэт” ийнхүү ард түмний мөнгийг төрөөс шимэгчдийг илчилж, нийгмийг эрүүлжүүлэх их үйлсийн эх үндсийг тавих ч юм билүү.

 

Л.БЭХ

 

Эх сурвалж: polit.mn

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
харин ч энэ мэнгэт хувалж хулгайч рэкэт чинь төрөөс төрсөн тэрбумтан ц нямдорж улс төрөөс зайлж газрын гаваар орвол улс оронд минь их буян болно доо энэ хулгайч монголд нүдэнд харагдаж гарт баригдах юу хийсэн юм харин муу хэллэгдэг с.эрдэнэ ерөнхийлөгч баттулга нар хийсэн юмтай хэлэг үгтэй хүмүүс
2018-03-18
Иргэн:
Яадаг байсан ч хулгайчууд дотроос Нямдорж арай шударга нь юм шvv. ХvvГийн асуудлыг тусд нь ярь ядуучууд бид Эрдэнэтээс баяжиж хаан шиг ve залгамжлагчид та нарт хэлэхэд цэвэр цусны монголын нэг ястнаа дэмжинэ!!!!!
2017-01-24
Зочин:
MCS TT -г авсан цагт нямдоржийн рэкэт дуусна
2017-01-23
sorgogo.:
njmika-giin hvvgiin shahsan belgewchiin bariamtiig il bolgo...njmika gej aihtar lyivarchin baigaa shvv olon tymen mini medtvgei.lyivarchin njmika gej
2017-01-23
sorgogo.:
njmika-giin hvvgiin shahsan belgewchiin bariamtiig il bolgo...njmika gej aihtar lyivarchin baigaa shvv olon tymen mini medtvgei.lyivarchin njmika gej
2017-01-23
zochin:
tor omchoo abah estoi hereb xxb erdenetiig zarah buwu baritsaand tabiad alga bolbol zobhon erdenetchuud todiigui mongolchuud erdenetiin ajilchid erdenet hot zartsan hot bno ene humuus erdentiig ooriinh ni mongoor luibardaj absan ni tuiliin unen erdenetchuud duugai bj bolohgui snoo
2017-01-23
irgen:
Tur umchuu medeh heregtei .Erdenet uildvriig 49 huviig bartsaand taviad avsan nuhuduud uuriin belen munguuruu avsan yum shig yariad bgaa biz dee ene bol tsever luivar .Tur unuudur iim maygaar bas avch bnoo za zesee zaraad mungu oldog biz dee . MAN iim shiidver gargaj chadval ard tumend amsan amaltaa bieluulsen gesen ug b.noo ene uildvrees olson mungiig ard tumen eh orni tuluu zartsuul tegej chadval MAN turiin undruus xezee ch buuhgui b.h zam tavigdan gesen ug shuu
2017-01-23
zochin:
httpCash4Visits.comref.php?refId=344870 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-23
иргэн:
бэлгэвчнии шахаачдын нэрсийг ил болго,түмэн олон мэдэх эрхтэй,улстөрчид хуйвалдахгүй шүү,байнга сануулж,нэхэл хатуу шүү?
2017-01-23
зочин:
Эбэ, Миеэ 2-н луйвраа авч үлдэх гэсэн захиалгат хөлсний бичээчийн зуйвар байна, Бэх,хэх минь.
2017-01-23
irgen:
ХХБ МӨНГӨ ТӨЛӨЖ ИЙМЭРХҮҮ НИЙТЛЭЛ ИХ ТАВИЖ БАЙНА ДАА
2017-01-23
Зочин:
hulsnii nohoi ve ene BEH
2017-01-23
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Амжилт.
2017-01-23