Трамп, “Obamacare” хуулийн төслийг цуцлав
2017-01-23

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авсан даруйдаа анхны зарлигаа буулгасан талаар “www.dailysignal.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын  “Obamacare” хуулийн төслийг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Мөн АНУ-ын хамгийн чухал албад тооцогдох Пентагоны тэргүүнээр генерал Жон Келлийг томилсон тухайгаа сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Трамп сонгуульд өрсөлдөж байхдаа Хэрвээ би Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд  “Obamacare” хуулийн төслийг цуцлах болно” хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнд бгаа Америкийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж тэндээс бас болооч үгүй эх орон гэж орилсон нөхдүүд ирэх цаг нь болж бгаа бололтой. Ирээд нөхцөл байдал шал өөр гэдгийг ойлгох байхдаа.
2017-01-23
Зочин:
Helsendee shuu! Sain bn
2017-01-23
хэхэ:
америкчуудын эсрэг хийж байгаа эхний алхам
2017-01-23