Гүйлтийн тэшүүрийн 2017 оны насанд хүрэгчдийн тэмцээн боллоо
2017-01-23

 

Монголын Гүйлтийн тэшүүрийн 2017 оны насанд хүрэгчдийн Бага олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн Хандгайтад явдагдаж дүнгээ гаргажээ.

 

Тэшүүрийн спорт нь өвлийн олимпийн төрөл дотроосоо Монголдоо хамгийн анхны спортуудын нэг бөгөөд Азийн аваргын тэмцээийг өөрийн талбайд зохион байгуулж байсан бархалтай.Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 500м,1500м,5000 м зайнуудад  явагдаж тамирчид хурд хүчээ сорьжээ.

 

 

Эрэгтэй 1500м зайд 1-р байрыг Г.Ууганбаатар /Алдар СХ/ , 2-р байрыг Я.Зоригтбаатар /Алдар СХ/, 3-р байрыг Б.Батгэрэлт /МУИС/ нар, мөн эрэгтэй 5000м зайд 1-р байрыг Г.Ууганбаатар /Алдар СХ/, 2-р байрыг Я.Зоригтбаатар /Алдар СХ/, 3-р байрыг Д.Гочоосүрэн нар, 4 зайн нийлбэр дүнгээр 1-р байрыг Г.Ууганбаатар, 2-р байрыг Я.Зоригтбаатар, 3-р байрыг Д.Гочоосүрэн /БЗД/ нар тус тус эзэллээ. 

 


Эмэгтэй 1000м зайд 1-р байрыг Б.Сумъяа /Алдар СХ/, 2-р байрыг А.Зул /ҮБТДС/, 3-р байрыг Д.Дэлгэрмаа /Алдар СХ/ нар эзлэв. эмэгтэй 3000м зайд 1-р байрыг Д.Дэлгэрмаа /Алдар СХ/, 2-р байрыг Б.Сумъяа /Алдар СХ/, 3-р байрыг Г.Уянга /Орхон аймаг/ нар тус тус эзлэв. 4 зайн нийлбэр дүнгээр 1-р байрыг Б.Сумъяа /Алдар СХ/, 2-р байрыг Д.Дэлгэрмаа /Алдар СХ/, 3-р байрыг Г.Уянга /Орхон аймаг/ нар тус тус эзлэв.

 

 

Олон Улсын Тэшүүрийн Холбооны Тусгай зай 100м уралдааныг МТХ-ны УЗГишүүн, "Мон-Тува" ХХК-ийн захирал Ц.Баасандорж санаачилан ивээн тэтгэж эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгууллаа. Эмэгтэй 100м зайн уралдаанд 11,09 секундын амжилтаар А.Зул Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, Эрэгтэй 100м зайн уралдаанд 9,88 секундын амжилтаар Б.Тулга тэргүүн байрыг тус тус эзэллээ

 

П.БАТ

Shuud.mn
Сонин хачин