ТАЗ-д хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх олгоно
2017-01-23

Төрийн албаны тухай хуулийн төслийг шинэчлэн найруулжээ. Энэ хуулийн төсөлд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хуулийн төсөлд шинээр ямар зүйл заалт оруулж байгаа бол?

 

-Манай нам  сонгуульд орохдоо төрийн албыг дархлаатай болгоно гэсэн зорилт тавьсан. Саяхан батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мөн төрийн албыг тогтвортой болгох чиглэлээр тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.  Одоо мөрдөгдөж байгаа хууль  долоон бүлэг 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хууль 33 бүлэг 109 зүйлтэй том хууль болж байна.

 

Нэгдүгээрт энэ хуулиар төрийн албыг улс төрөөс аль болох хамаарал багатай болгоно. Ард иргэдээс ирдэг гол шүүмжлэл бол төрийн алба тогтворгүй байна. Сонгуулийн дараа өөрчлөгдөж байна. Үүнээс болоод төрийн албаны чадавхи муудаж байна. Тийм учраас төрийн албыг аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой болгоход энэ хууль чиглэгдэж байна. Тухайлбал “шатлан дэвших”-ийг энэ хуульд гол болгож өгсөн. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга хийх хүн бол төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Яамны газрын дарга хийх хүн бол доод тал нь найман жил ажилласан байх ёстой. Хоёрдугаарт төрийн албанд орж байгаа хүнийг хариуцлагажуулж өгч байгаа. Тухайлбал, төрийн албанд орох хүн онц хүнд гэмт хэрэг болон эрүү, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан бол төрийн албанд орохгүй.

 

Нөгөө талаар хууль бус томилгоо хийх, энэ нь Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тэндээс гарах хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Энэ бол төрийн албыг хариуцлагажуулж өгч байгаа. Гуравдугаарт нь төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Тэдний ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Дөрөвдүгээрт нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг энэ хуулиар зохицуулж өгөхөөр оролдож байгаа.

 

-Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлсэн үү? Энэ талаар ямар заалт оруулж байгаа бол?

 

-Төрийн албаны чиглэлээр Засгийн газрын үүргийг нэлээн өргөтгөж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, хууль бусаар халагдсан албан хаагчийн асуудлыг ТАЗ хүчингүй болгох эрхтэй.  Өмнө нь хүчингүй болгох эрхийг   зөвхөн шүүх шийддэг байсан.  Энэ мэтчлэн төрийн албыг хариуцлагатай, тогтвортой болгох чиглэлд хуулийн төсөл боловсруулж байна. Хуулийн төсөлд төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулахаар Олон нийтийн зөвлөл байгуулж байгаа. Олон нийтийн зөвлөл хараат бус байна.

 

-Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?

 

-Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг гурван гишүүнтэй болгоно. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилдог байна. Гэхдээ энэ зөвлөл хугацаагүй томилогдоно. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгддөг болгох чиглэлийн өөрчлөлтийг хийхээр тооцож байгаа.

 

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгах уу?

 

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгахгүй. Зөвхөн төрийн захиргаа, улс төрийн албан тушаал, төрийн тусгай, төрийн үйлчилгээний  албан тушаалын хүрээний асуудлыг зохицуулах юм.

 

-Төрийн албаны шинэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 

-Хэрэгжих хугацааны хувьд хэлэх боломжгүй. Энэ хууль бол их том хууль. Тиймээс хэлэлцүүлэг хийж төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-аар хэлэлцэгдэнэ. Ингээд гарсны дараа хэрэгжүүлэх асуудал ярина. Хэрэгжиж эхлэхээс өмнө Хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж гарна. Тиймээс тодорхой үе шаттайгаар хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байгаа.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
За тогтохсүрэн гүай батлагдахгүй хэрэгжихгүй худлаа юм яриад яах вэ дэ зүгээр л Уянга сумыг там болгосны шангаа хүртэхээ мэдээд байж бай худалч луйварчин чи ганцаараа баяжаад яах вэ дэ уул усны эзэд хариугаа авах л байх да
2018-05-15
анхаар:
Хууль санаачлахад УТХ ын гишүүнд мөнгө өгдөг. Мйм болохоор хуулийг сайжруулах нэрээр байнга шинэчлэж байдагт тавьдаг хянал хаана байна вэ?
2017-01-24
Зочин:
Kkk MAN 2019 ond batlaad l AN 2020 ond tsutslaad l nud bayasgax yum ix bolox ni de goeo goe
2017-01-24
иргэн:
Цаасны гарз
2017-01-23
ЯГ ш дээ:
Хэзээ ч батлагдахгvй. Батлагдлаа гэхэд сонгуулийн емне буюу 2020 онд л батлагдаж магад
2017-01-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-23
Зочин:
Дэлхийн хамгийн дур булаам 7 бүсгүй bit.ly2jGOY5d
2017-01-23