Хятад өнгөрсөн онд 17.6 саяар бүл нэмжээ
2017-01-24

 

БНХАУ-ын эрх баригчид олон жил даган мөрдсөн “Нэг өрх-нэг хүүхэд” гэх хатуу бодлогоо өнгөрсөн онд халсанаар залуу гэр бүлд боломж олгосон билээ.

 

Уг хатуу бодлогыг халсанаар тус улсад төрөлтийн тоо эрс нэмэгдсэн талаар “www.nextshark.com” сайт мэдээллээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрх бүр хоёр хүүхэдтэй болохыг Бээжингийн эрх баригчид зөвшөөрчээ.

 

Ганцхан жишээг дурьдахад өнгөрсөн онд “тус улсад 17.6 сая хүүхэд шинээр мэндэлсэн” талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжлав. 2011-2015 онд өнгөрсөн онд мэндэлсэн хүүхдүүдтэй харьцуулахад  1.4 сая бага хүүхэд мэндэлдэг байсан гэнэ.

 

НҮБ-ын Хүн ам, судлалын хүрээлэнгээс “БНХАУ-ын нийт хүн ам 1.37 тэрбум” гэж мэдээлжээ. Бээжин 2020 оны нэгдүгээр сар гэхэд хүн амынхаа тоог 1.42 тэрбумд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин