Улаанбаатар
Пак Ын Хэгээс болж их сургуулийн захирлыг баривчлав
2017-1-24

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн нэр холбогдсон авлигын дуулиантай холбогдуулан цагдаагийнхан өчигдөр “Ихва” охидын их сургуулийн захирлаар 2014-2016 оны хооронд ажиллаж байсан Чой Кьюн-хиг баривчлан, мэдүүлэг авч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Захирлыг баривчилсан шалтгаанаа цагдаагийнхан “Тэрбээр Ерөнхийлөгчийн дотны найз гэгдэх Чой Сун-шилийн охин Чун Юү-рад давуу эрх олгож, ямар ч шалгалтгүйгээр сургуульдаа элсүүлсэн” гэж мэдэгдсэн байна.

 

Уг хэрэгтэй холбогдуулан мөн Тус сургуулийн тэнхмийн эрхлэгч Ким Кьюн-сүк болон профессор Лью Чул-гюн нараас мэдүүлэг авахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene bol manaid togtson uzegdel
2017-01-24