С.Батболд: Зорилтоо хэрэгжүүлэх санхүүгийн нөөц дутмаг байна
2017-01-24

Гэрэл зургийг mpa.mn

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, дэргэдээ зөвлөл байгуулжээ. Засаг даргын шийдвэрт бодлогын зөвлөгөө өгөх үүрэг чиглэлтэй тус зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

 

Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, их дээд сургуулийн удирдлага, урлаг, спортын төлөөлөл багтсан тус зөвлөл улиралд нэг удаа хуралдаж, тодорхой шийдвэрүүдэд зөвлөгөө зөвлөмжийг өгөх аж.

 

Өнөөдрийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдэд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны чиглэл, зорилго болон “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн зорилтыг танилцуулав.

 

Энэ онд нийслэлийн хэмжээнд 86 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Энэхүү төсөл хөтөлбөрөө улсын төсвийн 80.4 тэрбум, нийслэлийн төсвийн 183.7 тэрбум, гадаадын зээл тусламжийн 301.8 тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэлийн 39.7 тэрбум нийт 605.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар тооцжээ. Хотын дарга С.Батболд “Монгол Улсын санхүүгийн байдалд хүнд байна. Тиймээс 2017 онд тавьж байгаа зорилтуудыг бага зардлаар хийх шаардлага тулгарч байгаа. Бидэнд зорилтоо хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц дутмаг байна. Энэ жилийн хувьд бас нэг хүндрэлтэй асуудал нь өмнөх удирдлагууд маш их хэмжээний өр тавиад явсан.  Хөгжлийн банк, олон улсын байгууллагад тавьсан өрийг 2017 онд зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэсэн тайлбарыг өгөв.

 

2017 онд хийхээр төлөвлөж буй томоохон ажлуудаас дурдвал:

 

-Эмээлт, Налайх, Багануур, Багахангайн Үйлдвэр, технологийн паркуудын ТЭЗҮ-ийг боловсруулж, дэд бүтцийг барьж эхэлнэ.

-Нийслэлийн гурван гүүрийг шинэчилнэ.

-Нийтийн тээврийн BRT төслийг эхэлнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах худалдааны төвүүдийг байгуулж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” гэсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

-Улаанбаатар-Налайх-Чойрын чиглэлийн дөрвөн урсгалтай автозамын ажил эхэлнэ.

-Дагуул хот, дэд төвүүдийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн дунд бизнес, инкубатор төвийг байгуулна.

-Аялалын шинэ маршрутыг бий болгоно.

-Сэлбэ, Дунд гол дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулна.

-Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, орлогот нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Нийслэлд 100 ортой, Налайхад 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулна.

-Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон 10 эрүүл мэндийн төвийг нээнэ.

-Гурван ээлжээр хичээллэж байгаа 31 сургуулийг шинэчилж, өргөтгөнө.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-24
Зочин:
Duurgiig buschilj bish biye daalgaj
2017-01-24